Byeon Woo Seok-ийн талаар таны мэдэхгүй 9 баримт


Т.Онон | YOLO.MN
ӨЧИГДӨР

Хэрэв та сүүлийн үед К-драмад шимтэж байгаа бол Byeon Woo Seok таны анхаарлыг ихээхэн татсан байх учиртай. Тэрэээр Солонгосын энтертайнмент салбарын хамгийн хурдтай өсөн гарч ирж буй оддын нэг болсон. 

Түүний романтик дүрүүдийн цаана түүний алдар нэрд хүрсэн замналын талаар шүтэн бишрэгчдийн мэдэхгүй олон зүйл бий.

“Lovely Runner”-аас өмнө сэлж чаддаггүй байсан

Byeon Woo Seok “Lovely Runner” драмад Рю Сон Жэ дүрийг бүтээхийн тулд усанд сэлж сурах шаардлагатай болсон. Тэрээр дүрийнхээ усанд сэлэгчийн түүхийг бодит мэт харуулахын тулд зураг авалтын өмнөх 3 сарын турш бараг өдөр бүр сэлэлтийн бэлтгэл хийсэн гэжээ.

Түүний MBTI нь INTJ

Тэр хэд хэдэн ярилцлагадаа өөрийгөө төрөлхийн дотогшоо зан чанартай, мөн “T” төрлийн хүн гэж хуваалцсан байдаг. Энэ нь тэр аливаад логик, аналитик байдлаар ханддаг гэсэн үг. Мөн ярилцлагын үеэр асуултад хариулахаасаа өмнө сайтар бодож, нягталдаг гэдгээрээ алдартай.

Хүслийн жагсаалтынх нь хамгийн эхний хүсэл бол дэлхийгээр аялах

“Lovely Runner”-р алдаршихаасаа өмнө Byeon Woo Seok-д аялах боломж төдийлөн байгаагүй тул дэлхийг үзэх нь түүний хамгийн том мөрөөдлүүдийн нэг юм.

Жүжигчин болохоосоо өмнө цэргийн албаа хаасан

Олон Солонгос жүжигчид цэргийн албаа карьерынхаа дараа хүртэл хойшлуулдаг бол Byeon Woo Seok жүжигчний карьераа эхлүүлэхээсээ өмнө цэргийн албаа хаачихсан. Энэ нь шүтэн бишрэгчдийн хувьд сайн мэдээ бөгөөд ирээдүйд цэргийн албаны улмаас урт завсарлага авахгүй гэсэн үг юм.

2022 оны KBS Drama Awards-аас “Шилдэг шинэ жүжигчин” шагнал хүртсэн

Тэр “Moonshine” драм дахь Ли Пё угсаа залгамжлах ханхүүгийн дүрээрээ “Шилдэг шинэ жүжигчин” шагнал хүртсэн. Энэ дүр нь түүний жүжиглэлтийн чадварыг харуулсан бөгөөд үзэгчид түүнийг анзаарч эхэлсэн томоохон дүрүүдийн нэг болсон юм.

Түүний сошиал медиа алгоритм

Түүний алгоритм нь AI-аар бүтээсэн бүжиглэдэг амьтад болон сэлэмний тулааны бичлэгүүдээр дүүрэн байдаг гэнэ. Тэр өөртэй нь холбоотой эсвэл Солонгос энтертайнментийн контент бараг гарч ирдэггүй, тэгэх нь ч өөрт нь илүү таалагддаг гэжээ.

Хараа муутай

IU-тэй хийсэн ярилцлагадаа тэр маш муу хараатай ч барагтай нүдний шил, линз хэрэглэдэггүй гэж хэлсэн байна. IU үүнийг сонсоод ихэд гайхсан бөгөөд өмнө нь түүнээс “Би ямар харагдаж байна?” гэж олон удаа асууж байснаа дурдсан. Харин Byeon Woo Seok ертөнцийг бүдэг бадаг харахад дассан учраас хараагаа засах шаардлага байхгүй гэжээ.

Зохиол уншлагын дараа хүртэл дүрээс хасагдаж байсан

Тэр нэг удаа К-драмын томоохон дүрд сонгогдсон ч сайн тоглох гэсэн дарамтаас болж зохиол уншлагын үеэр хасагдаж байжээ. Гэсэн ч тэр шантралгүй урагшилсаар байсан бөгөөд эцэст нь энэ нь түүний карьерын хамгийн том дүр болох “Lovely Runner”-т хүргэсэн юм.

Hyeri болон Gong Seung Yeon-той хамгийн сайн найзууд

Салбарынхан Byeon Woo Seok болон Gong Seung Yeon хоёрыг дотно найзууд гэдгийг сайн мэддэг бөгөөд шүтэн бишрэгчид нь тэднийг “Perfect Crown”-д хамт харахдаа баяртай байгаа аж.

Мөн тэр “Moonshine” драмын зураг авалтын үеэр танилцсан Hyeri-тэй сайн найзууд болсон. Тэрээр ер нь хүмүүстэй ойртож дотносоход хэцүү байдаг ч Hyeri-ийн дулаан, найрсаг зан нь өөрт нь шууд тав тухтай байдлыг мэдрүүлсэн гэж ярьжээ. Тэд бүр хамтдаа жүжиглэлтийн сургалтад орж, зураг авалтын гадуур ч байнга уулздаг байсан байна.

#Byeon Woo Seok