СОНЖОО: Аль хаалга руу нь орохоос айж байна вэ?


Сэтгүүлч Т.Мөнхжин | YOLO.MN
2019-05-10

“Чиний айж буй агуйд хайж буй эрдэнэс чинь байгаа” гэж Америкийн нэрт домч, зохиолч Жозеф Кэмпбелл хэлсэн байдаг. Түүний философи нь "Өөрийн аз жаргалыг дага" хэмээдэг. Гэвч олон хүмүүс өөрийн хүсэл тэмүүллийг дагахаас зүрхшээдэг. Энэ нь эрсдэлтэй эсэх, юунд итгэлтэй байгаагаа мэдэхгүйгээс болдог биз ээ.

Хүн богинохон хугацаанд, сонголт хийхэд тэр нь тухайн хүний онцлог, зан араншинг тодорхойлдог хэмээн үздэг байна. Магадгүй энэхүү сонжоо танд өөрөө ч мэдээгүй байсан зан араншинг тодорхойлон айдсаа даваад гарахад тусалж мэдэх юм.

ХАМГИЙН АЙМААР САНАГДСАН ХААЛГА, ГАРЦЫГ ШУУД СОНГООРОЙ

Сонголтынхоо тайлбарыг уншина уу.

1. Хаягдсан байшин

Хэрвээ та энэ хаалгыг сонгосон бол үнэхээр бодит зүйлд л итгэдэг хүн юм. Шийдвэр гаргахдаа огтхон ч хөнгөн хийсвэр ханддаггүй. Асуудал тулгарсан үед бүх боломжит хувилбарыг бодож үздэг. Ямарваа зүйлд ёс зүйтэй, өөриймсгөөр ханддаг. Бусдыг ч эргээд өөртэйгөө адилхан хандана гэж боддог. Сэтгэл хөдлөлдөө бус, оюун ухаандаа илүү хөтлөгддөг.

2. Уруу шат

Хэрвээ та энэ зургийг сонгосон бол та амьдралыг хайрладаг нэгэн юм. Эрх чөлөөтэй байх дуртай ч, ямарваа нэгэн нууцлаг зүйлээс үхлээс ч илүү айдаг нэгэн.  Эрүүл чийрэг аж төрөхийг юу юунаас илүү үздэг. Та үргэлж бүх зүйлсийг эргэн боддог.

3. Агуй

Та сэтгэлийн ямар нэгэн таагүй мэдрэмж авахаас маш их айдаг. Энэ айдас тань таныг ганцаараа байхыг илүүд үзэхэд нөлөөлдөг. Юу таны зүрхийг илүү их аз жаргалтай болгодгийг маш сайн мэднэ. Өөрийгөө хайрлах нь маш чухал гэдгийг ч ойлгодог.

4. Модон байшин

Энэ хаалга танд хамгийн аймшигтай санагдсан бол таны айдас дунд байшин бол зонхилогч. Нөгөөтээгүүр та ядуу байхаас, эрүүл мэнд доройтохоос айдаг гэдгийг ч илтгэнэ. Та бүхий л зүйлд үнэнч шударгаар ханддаг. Гэвч уг чанарыг тань хэн нэгэн үнэлдэг гэдэгт итгэлгүй байна. Амьдрал дахь материаллаг зүйлс хайр, аз жаргал авч чадахгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. 

5. Туннель

Та бол ухаалаг, биеэ даасан нэгэн боловч сэтгэл хөдлөлөө дагадаг. Хаана ч сэтгэл хөдлөлөө илэрхийлчихдэг. Тийм ч учраас үүнийгээ хэрхэн зохицуулахаа мэддэггүй. Өөрийнхөө амьдралд сэтгэл хангалуун байж өөртөө итгэлтэй байхыг хичээдэг. Харанхуйгаас цааш гэрэлтэй тул хар цэг дээр бүү амьдар.

6. Гинжтэй хаалга

Хаалганы хөх өнгө нь энэ тохиолдолд их ач холбогдолтой бөгөөд энэ нь тэнгэрийн өнгө юм. Чи хөдөлмөрлөхийн тулд өөртөө илүү өндөр түвшин бий болгодог. Өөрийгөө ажилд хэтэрхий их шавдуулдаг учир өөртөө цаг гаргаж байгаарай.

Эх сурвалж: https://dailypositiveinfo.com/

#Сонжоо