

BLACKPINK-ийн гишүүн Lisa ирэх сард АНУ-д болох 2026 FIFA World Cup-ийн нээлтийн ёслолд тайзан дээр гарахаар болжээ.
Ингэснээр тэрээр FIFA-гийн ДАШТ-ий нээлтэд тоглосон анхны K-pop охидын хамтлагийн эмэгтэй уран бүтээлч болох гэж байна.
Тэрээр зургаадугаар сарын 12-нд болох АНУ–Парагвайн тоглолтын өмнө Katy Perry, Future болон DJ Sanjoy нартай хамт тайзнаа гарахаар төлөвлөгдөж байна.
Түүний энэхүү оролцоо нь K-pop уран бүтээлч ДАШТ-ий нээлтэд тоглож буй хоёр дахь тохиолдол болох юм. Үүнээс өмнө Jungkook 2022 оны 2022 FIFA World Cup-ийн нээлт дээр албан ёсны дуу болох “Dreamers”-ийг дуулж байсан билээ.
2026 оны ДАШТ-ийг АНУ, Канад, Мексик хамтран зохион байгуулж байгаа тул гурван тусдаа нээлтийн ёслол хийхээр төлөвлөжээ.
Мексикийн Mana, Alejandro Fernandez болон Belinda нар зургаадугаар сарын 11-нд Estadio Azteca-д тоглохоор болсон бол, Michael Buble, Alanis Morissette болон Alessia Cara нар зургаадугаар сарын 12-нд Toronto хотод тоглохоор болжээ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!