

Heeseung-ийн агентлаг түүнийг EVAN нэрээр соло дебют хийхээр бэлдэж байгааг баталлаа. Тавдугаар сарын 11-нд EVAN-ий агентлаг BELIFT LAB-ийн албан ёсны төлөөлөгч:
"EVAN зургаадугаар сард гаргахаар зорьж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг дараагийн албан ёсны зарлалаар хүргэнэ" гэжээ.
EVAN анх 2020 онд ENHYPEN хамтлагийн гишүүнээр дебютээ хийсэн. Тэрээр 2026 оны гуравдугаар сарын 10-нд хамтлагаас гарч, тайзны нэрээ Heeseung-ээс EVAN болгон өөрчилсөн юм.
Тэрээр хамтлагт байх хугацаандаа "Highway 1009", "Dial Tragedy" зэрэг дуунуудаар дамжуулан дуу бичих, ая зохиох, продюсер хийх чадвараа хэдийнэ харуулсан билээ.
Тэрээр соло уран бүтээлчийн хувиар ямар төрлийн хөгжим танилцуулах бол...
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!