NBA: Исайя Ханаан улирлыг орхилоо


Д.Түвшинбаяр | YOLO.MN
2018-02-02

"Финикс санс" багийн хамгаалагч Исайя Ханаан "Даласс Маверик" багтай хийсэн тоглолтын эхний хагаст харамсалтайгаар хүнд бэртэл авч талбайг орхилоо. 

Өдгөө 26 настай Ханаан тоглолтын эхний хагаст довтолж байх үеэр Уэсли Мэтьюс түүнийг өшиглөж тэрээр газарт унахдаа зүүн хөлөөрөө газардсан байна. Тэрбээр зүүн шагайны хугарал гэсэн оноштойгоор энэ улирлыг ийнхүү орхилоо.

Исайя Ханаан Финикс Санс багийн төлөө 18 тоглолтонд оролцож 8.9 оноо, 3.9 оновчтой дамжуулалт, 2.4 самбараас бөмбөг авалт дунджилж байжээ.

#Basketball #NBA #Insult