

Япон Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд “ИХ СУРГУУЛИЙН ҮНДСЭН ОЮУТАН, ТЕХНОЛОГИЙН КОЛЛЕЖИЙН ОЮУТАН /КООСЭН/, МЭРГЭЖЛИЙН СУРГУУЛИЙН ОЮУТАН”-ы бүртгэл явагдаж байна.
1.Хөтөлбөрийн удирдамж болон бүртгэлийн материал бүхий цахим хуудас
-ИХ СУРГУУЛИЙН ҮНДСЭН ОЮУТАН
-ТЕХНОЛОГИЙН КОЛЛЕЖИЙН ОЮУТАН /КООСЭН/
Мэргэших салбартай холбоотой голлох мэргэжлүүд зэрэг
-МЭРГЭЖЛИЙН СУРГУУЛИЙН ОЮУТАН
Мэргэших салбартай холбоотой голлох хичээл зэрэг
2.Бүртгэл болон сонгон шалгаруулалтын дараалал
2026.05.13 - 05.16 Бичиг баримтаа ирүүлнэ.
Бичиг баримтаа биечлэн авч ирэх эсвэл шуудангаар илгээнэ.
2026.06 сарын эхэн үе. Бичиг баримтын шалгалт /1-р сонгон шалгаруулалт 1-1/
Бичиг баримтаа ирүүлсэн бүх хүнд сонгон шалгаруулалтын хариуг мэйлээр мэдэгдэнэ. Тэнцсэн хүмүүст бичгийн шалгалтын байршил, өдөр цагийн талаарх мэдээллийг шалгалтад орох эрхийн хуудсын хамт илгээнэ.
2026.06.13
Бичгийн шалгалт-1 /Сонгон шалгаруулалт 1-2/
Япон болон англи хэлнээс бусад шалгалт авна. Шалгалтын хариуг бүх хүнд мэйлээр мэдэгдэнэ. Тэнцэгсдэд дараагийн бичгийн шалгалтын байршил, цаг, өдөр зэрэг мэдээллийг илгээнэ.
2026.06.20
Бичгийн шалгалт-2 /Сонгон шалгаруулалт 1-3/
Япон болон англи хэлний шалгалт авна. Шалгалтын хариуг бүх хүнд мэйлээр мэдэгдэнэ. Тэнцэгсдэд ярилцлагын шалгалтын байршил, цаг өдөр зэрэг мэдээллийг илгээнэ.
2026.06 сарын сүүл үеэс 07 сарын эхэн үе хүртэл
Ярилцлагын шалгалт /Сонгон шалгаруулалт 1-4/
Япон эсвэл англи хэлээр явагдана. Шалгалтын хариуг бүх хүнд мэйлээр мэдэгдэнэ.
2026.11 сарын сүүл үе
2-р сонгон шалгаруулалт
Японы БШУЯ сонгон шалгаруулалтыг хийнэ.
2026.12 сараас хойш
Тэтгэлэгт оюутан тэнцсэн тухай эцсийн хариуг мэдэгдэнэ.
2-р сонгон шалгаруулалтад тэнцсэн хүнийг ЗГ-ын тэтгэлэгт оюутан болсонд тооцно. Эцсийн хариуг ЭСЯ-наас мэйл болон утсаар мэдэгдэнэ.
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзээрэй.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!