

Цаг агаар дулаарч байгаатай зэрэгцээд шинэ K-драмануудын жагсаалт ч улам сонирхолтой болж байна. Энэ сард нээлтээ хийх шинэ K-драмануудыг танилцуулж байна.
MY ROYAL NEMESIS

Нээлтийн огноо: 5-р сарын 8
“My Royal Nemesis” нь романтик инээдмийн кино бөгөөд амьдрал нь бүтэлгүйтэж яваа жүжигчин Шин Со Ри гэнэт Жусоны үеийн аймшигтай муу эмэгтэйн сүнсэнд эзэмдүүлнэ. Ча Се Гё нь хэрцгий баян залуу өв залгамжлагчийн дүрд тоглоно.
THE LEGEND OF KITCHEN SOLDIER

Нээлтийн огноо: 5-р сарын 11
Цэргийн сэдэвт уран зөгнөлт инээдмийн драм бөгөөд армийн тогооч Кан Сон Жэгийн тухай өгүүлнэ. Нэг өдөр түүний өмнө үл мэдэгдэх “даалгавар” гарч ирснээр, жирийн нэг цэрэг байсан тэрээр домогт тогооч болох замд санаанд оромгүй аяллыг эхлүүлнэ.
AZURE SPRING

Нээлтийн огноо: 5-р сарын 11
“Azure Spring” нь залуучуудын драм бөгөөд ирээдүйгээс айж зогсонги байдалд орсон Со Анна болон өнгөрсөндөө гацаж, урагшилж чаддаггүй Юн Док Хён нарын тухай өгүүлнэ. Тэд эмэгтэй, эрэгтэй шумбагч болж амьдрах явцдаа бие биенээрээ дамжуулан аажмаар өсөж хөгждөг. Сэтгэл заслын өнгө аястай залуучуудын драмыг сонирхоорой.
THE WONDERFOOLS

Нээлтийн огноо: 5-р сарын 15
“The WONDERfools” нь 1999 оны тухай өгүүлэх комик экшн драм. Дэлхий сүйрэх тухай итгэл үнэмшил газар авч байсан тэр үед, нэгэн дүүргийн “гаж” хүмүүс санаандгүй байдлаар супер хүчтэй болж, Хэсон хотын амар амгаланд заналхийлсэн муу хүчний эсрэг тэмцэнэ.
FIFTIES PROFESSIONALS

Нээлтийн огноо: 5-р сарын 22
“Fifties Professionals” нь экшн, инээдмийн драм бөгөөд өөрсдийн салбарт оргилд хүрч байсан гурван эр гэнэт нэгэн нууцлаг явдлын улмаас алслагдсан арал руу цөлөгдөнө. Тэнд тэд 10 жилийн өмнө амьдралыг нь өөрчилсөн өдрийн нууцыг тайлахын тулд гунигтай хэрнээ хөгжилтэй аяллыг эхлүүлнэ.
LOVE CLASS 3

Нээлтийн огноо: 5-р сарын 28
“Love Class”-ийн гуравдугаар анги болох “Love Class 3” нь Хён Жэ, Сү Ан, Жэ Мин, Хүн нарын K-pop мөрөөдөл болон хайр дурлалын хоорондох сонголтуудыг өгүүлнэ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!