“Цахим шилжилт ба залуучуудын хөдөлмөр эрхлэлт” форум маргааш болно


Т.Онон | YOLO.MN
УРЖИГДАР

Хувьсан өөрчлөгдөх хөдөлмөр: “Цахим шилжилт ба залуучуудын хөдөлмөр эрхлэлт” форум, хөдөлмөрийн яармаг зохион байгуулагдана.

Төрийн байгууллага, их дээд сургууль, хувийн хэвшлийн төлөөллүүд нэг дор цугларч, техник технологийн хурдацтай хөгжлийн хөдөлмөрийн зах зээлд үзүүлэх нөлөөг хэлэлцэн, оюутан залуусыг боловсролоос хөдөлмөрт шилжих үйл явцыг дэмжих бодит боломж, шийдлүүдийг танилцуулах юм байна.

Форумаар:

  • Ажил олгогчидтой нүүр тулах
  • Шилдэг нээлттэй ажлын байр, дадлагын хөтөлбөрүүдтэй танилцана
  • Мэргэжлийн зөвлөгөө CV хэрхэн бэлтгэх, ажлын ярилцлагад амжилттай орох техникүүд
  • Ирээдүйн чиг хандлага
  • Хиймэл оюун ухаан хөдөлмөрийн зах зээлд хэрхэн нөлөөлж буйг мэргэжилтнүүдээс сонсох боломж
  • Ирээдүйд шаардлагатай ур чадвар, карьер төлөвлөлтөө сайжруулах
  • Цалинтай дадлага, ажлын байрны бодит боломжуудтай танилцах боломжтой

Хэзээ: 2026.04.16
Хаана: Соёлын Төв Өргөө

#Цахим шилжилт ба залуучуудын хөдөлмөр эрхлэлт