Хамтрагчтайгаа заавал хуваалцах хэрэггүй зүйлс


Т.Онон | YOLO.MN
УРЖИГДАР

Үнэнч байдал, харилцаа бол эрүүл хайрын үндэс. Гэхдээ бүхнийг ил тод хэлэх нь зөв үү?

Хосын зөвлөх, сэтгэлзүйчдийн үзэж байгаагаар зарим үнэнг хэлэхгүй байх нь илүү дээр байдаг. Энэ нь худал хэлж байгаа хэрэг биш, харин илүү их хор хөнөөл учруулж болзошгүй учраас юм. Толгойд орж ирсэн бүхнээ хэлэх нь заримдаа хэрэггүй маргаан үүсгэж, итгэлийг сулруулж, эсвэл утгагүй атаархал, эмзэг байдлыг бий болгодог.

Тиймээс дараах 9 зүйлсийг хамтрагчдаа хэлэхээсээ өмнө сайн бодож үзэхийг зөвлөж байна:

ТЭДНИЙ ТУХАЙ БОДСОН ЖИЖИГ САЖИГ ШҮҮМЖЛЭЛ

Тийм ээ, үнэнч байх чухал. Гэхдээ байнга өө хайх нь хамтрагчийнхаа өөртөө итгэх итгэлийг эвддэг. Яаж хоол иддэг, яаж хувцасладаг, аяга таваг яаж угаадаг гэх мэт зүйлсийг байнга шүүмжлэх нь хайрыг гомдол болгон хувиргадаг. Хэрвээ ноцтой асуудал биш бол орхиж сур.

Зөвлөгөө: Аль нь чухал вэ гэдгийг ялга. Жижиг зүйлийг орхиж сур.

ХУУЧИН ХАЙРТАЙ ХҮНИЙХЭЭ ТАЛААР ХЭТ ДЭЛГЭРЭНГҮЙ ЯРИХ

“Миний хуучин найз залуу ингэдэг байсан” гэх мэт үгс атаархал, харьцуулалт, сэтгэлзүйн дарамт үүсгэдэг. Өнгөрсөн бол өнгөрсөндөө л үлдсэн нь дээр.

Зөвлөгөө: Сурсан зүйлээ хуваалцаж болно, гэхдээ бүгдийг деталь бүрээр биш.

ӨНӨӨДӨР ӨӨР ХЭН НЭГНИЙГ ДУР БУЛААМ ГЭЖ БОДСОН ТУХАЙ

Бусдыг анзаарах нь хэвийн зүйл. Гэхдээ бариста, ажлын хүн, гудамжинд тааралдсан нэгнийг байнга “хөөрхөн”, “секси” гэж хэлэх нь хамтрагчийг өөртөө итгэлгүй болгодог.

Зөвлөгөө: Дотроо бодоод өнгөрөх ч заавал хэлэх албагүй.

ТЭДНИЙ ГЭР БҮЛИЙН АСУУДАЛ ТАНЫГ ЗАЛХААЖ БАЙГААГ

Хэрвээ хил хязгаар давсан, хортой харилцаа байвал хэлэх нь зөв. Гэхдээ ээж, ах, найзынх нь талаар гомдоллох нь эсрэгээрээ хамгаалах, эмзэглэх байдал үүсгэдэг.

Зөвлөгөө: Хүнийг нь биш, мэдрэмжээ ярь.

ХАРИЛЦААНЫ ТУХАЙ БҮХ ЭРГЭЛЗЭЭ, АЙДСАА ШУУД ХЭЛЭХ

Санаа зовнил, хэрэгцээгээ хэлэх нь зөв. Гэхдээ “чи надад хайртай хэвээрээ юу?”, “бид бүтэхгүй бол яах вэ?” гэж байнга асуух нь харилцааг туйлдуулдаг.

Зөвлөгөө: Эхлээд өөрөө бодож тунгаа бич, бод, шаардлагатай бол мэргэжилтэнтэй ярь.

ТЭДНИЙ УТАС, ЗУРВАС, ИМЭЙЛИЙГ УХАЖ ҮЗСЭН ГЭДГЭЭ

Ямар нэгэн сэжигтэй зүйл олсон байсан ч, тагнах нь өөрөө итгэлийг эвддэг. Үүнийг хүлээн зөвшөөрөх нь байдлыг улам дордуулж болзошгүй.

Зөвлөгөө: Хэрвээ тагнах хүсэл төрж байвал энэ нь итгэлийн асуудал байна гэсэн дохио.

ЗАРИМДАА ГАНЦ БИЕ БАЙХЫГ ХҮСДЭГ ТУХАЙ

Ганцаараа байх үеийн эрх чөлөөг санах нь хэвийн. Гэхдээ “заримдаа ганц бие байсан ч болоосой” гэж хэлэх нь маш эмзэглэмээр сонсогддог.

Зөвлөгөө: Яг юуг нь санаж байна вэ гэдгээ ухаж ойлго. Түүнийгээ эрүүл аргаар харилцаандаа оруулахыг хичээгээрэй.

ТЭДНИЙ ГАДААД ТӨРХИЙН ТУХАЙ СӨРӨГ БОДОЛ

“Чи сахалтайдаа илүү гоё байсан”, “энэ хувцас чамд зохихгүй” гэх мэт үгс өөртөө итгэх итгэлийг нь шархлуулдаг.

Зөвлөгөө: Таалагдсан зүйлээ магт. Харин дургүй зүйлээ бүү онцол.

ТАНАЙ НАЙЗ, ГЭР БҮЛ ТҮҮНД ДУРГҮЙ ГЭДГИЙГ

Энэ нь харилцаанд маш том хагарал үүсгэдэг. “Бүгд чамд дургүй” гэж хэлэх нь тэднийг тусгаарлагдсан, өөртөө итгэлгүй болгодог.

Зөвлөгөө: Харилцаагаа бэхжүүл, хил хязгаар тогтоо.

ЭРҮҮЛ ХАРИЛЦААНД “СОНГОМОЛ ИЛ ТОД БАЙДАЛ” ХЭРЭГТЭЙ

Үнэн бүхэн хэлэгдэх албагүй. Сэтгэлзүйн ухаангүй “шулуун шударга” байдал нь харилцаагаа хамгаалахаас илүү эвдэж ч болно. Харилцаанд үнэнч байхаас гадна энэрэнгүй, ухаалаг байх хэрэгтэй.

Тиймээс ямар нэг “үнэн”-г хэлэхээсээ өмнө өөрөөсөө асуугаарай:

Энэ хэрэгтэй юу?

Энэ зайлшгүй юу?

Би ойр дотно байдлыг нэмэх гэж хэлж байна уу, эсвэл зүгээр л дотроо онгойлгох гэж байна уу?

Заримдаа хайрлаж байгаа хамгийн зөв арга бол юу хэлэхгүй байх вэ гэдгээ мэдэх юм.

#харилцаа #хайр #зөвлөгөө