“Миний монгол бичиг” олон улсын уралдааныг зарлалаа


Т.Онон | YOLO.MN
ӨЧИГДӨР

1000 жилийн түүхтэй үндэсний монгол бичгийг сурах, сургах, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор Монгол туургатны “Миний монгол бичиг” олон улсын уралдааныг зарлалаа.

Бичгийн уралдаанд оролцогчдыг алдаагүй зөв, хичээнгүй цэвэр бичсэн болон уралдааны сэдвийн агуулга, найруулгын бүтэц, зөв бичгийн чадвар, сонгодог монгол бичгийн хичээнгүй тигээр бичсэн зэргийг харгалзан шалгаруулна.

Бүтээлийн уралдаанд оролцогчид цаас, торго, мод, төмөр зэрэг бусад материалаар Чингис хааны сургаал, Бурхан багшийн сургаал, эртний уран зохиол болон яруу найргийн сонгодог мөртөөс уран бичих, зурах, сийлэх, оёх, наамал бүтээлээр оролцоно. 

Бичгийн уралдааны ангилал:

  • ЕБС-ийн 9-10-р ангийн сурагчид
  • ЕБС-ийн 11-12-р ангийн сурагчид
  • Насанд хүрэгчид (Оюутан , залуучууд, хүрээ хийдэд ажиллаж, шавилан сурч буй лам хувраг, унаган монгол бичигтнүүд)
  • Мэргэжлийн багш нар (Монгол хэл, уран зохиолын багш нар, мэргэжлийн хүмүүс)

Уралдааны нээлт:
2026 оны 04 дүгээр сарын 25–ны 10 цагт “Өндөр гэгээн Занабазар”-ын нэрэмжит Монголын Бурханы Шашны Их Сургуулийн хурлын танхимд /Жанрайсаг бурханы баруун талд/

Шагнал:

  • Тэргүүн байр: - Медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал
  • Дэд байр: - Медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал
  • Гутгаар байр: - Медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал
  • Тусгай байр: - Өргөмжлөл, мөнгөн шагнал
  • Шилдгийн шилдэг нэг оролцогчийг Монгол туургатны олон улсын уралдааны “Шилдэг”-ээр шалгаруулж, медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнана.
  • Мэргэжлийн багш нарын ангилалд байр эзэлсэн тав хүртэлх багшид Боловсролын Яамны “Үндэсний бичиг, соёлыг дэлгэрүүлэгч” тэмдэг шагнана.

Шалгаруулалт:

  • Уралдаанд биечлэн ирж оролцоно.
  • Уралдаан 2026 оны 04 дүгээр сарын 25-26 - ны өдрүүдэд МБШТөв-Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх Монголын Бурханы Шашны Их Сургууль дээр болно.
  • ЕБС-ийн 9-10-р ангийн сурагчид: 2026 оны 4 дүгээр сарын 25 –нд 10:00 цагаас
  • ЕБС-ийн 11-12-р ангийн сурагчид: 2026 оны 4 дүгээр сарын 25 –нд 14:00 цагаас
  • Мэргэжлийн багш нар болон насанд хүрэгчид: 2026 оны 4 дүгээр сарын 26 –нд 10:00 цагаас
  • Бүтээлийн уралдаанд оролцогчид 2026 оны 4 дүгээр сарын 10-наас 4 дүгээр сарын 24-ны 18:00 цаг хүртэл Гандантэгчэнлин хийдийн Дашчойнпэл дацангийн сургалтын танхимд бүтээлээ ирүүлнэ. (МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганд үзэсгэлэн гаргаж олны хүртээл болгоно.)

Уралдааны бүртгэл: (Хураамжгүй.)
Оролцогчид 2026 оны 4 дүгээр сарын 24-ны өдрийн 18:00 цаг хүртэл Монгол туургатны “Миний монгол бичиг” олон улсын уралдаан фэйсбүүк хуудсанд байрлах холбоосоор бүртгүүлнэ.
Онлайнаар бүртгүүлэх боломжгүй тохиолдолд 2026 оны 04 дүгээр сарын 10-наас 04 дүгээр сарын 24-ний 18:00 цаг хүртэл МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Дашчойнпэл дацангийн монгол бичгийн сургалтын танхимд биечлэн бүртгүүлэх боломжтой.

Уралдааны дүн: 2026 оны 4 дүгээр сарын 26-нд 18:00 цагт Монгол туургатны “Миний монгол бичиг” олон улсын уралдаан фэйсбүүк хуудсанд нийтэлнэ.

Шагнал гардуулах ёслол: 2026 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 11:00 цагт МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганд болно.

Бүртгүүлэх бол ЭНД дарна уу.

#монгол бичгийн уралдаан