Энэ долоо хоногт ХААНА, ЮУ, БОЛОХ вэ? (02.26-03.02)


О.Батхишиг | YOLO.MN
2024-02-26

YOLO.mn сайт энэ долоо хоногт буюу хоёрдугаар сарын 26-наас гуравдугаар сарын 02-ны өдрүүдэд өсвөр үеийнхэн болон залуусын хамрагдах боломжтой эвентүүдийн талаарх мэдээллийг багцлан хүргэж байна. 

МОМО номын хэлэлцүүлэг 

Хэзээ: Хоёрдугаар сарын 27-ны  18:30-20:00 цагт 

Хаана: Бодь цамхагийн Кафе Бенэ кофе шоп -д болно 

Тайлбар: Германы сюралист зохиолч Михайл Эндегийн 6 настай балчираас 100 настай зургаадай таяг тулсан бүх хүүхдүүдэд зориулсан алдарт бүтээл Момо романыг тухай номын хэлэлцүүлэг 

Философи сонирхогчдын Movie night&Party 

Хэзээ: Гуравдугаар сарын 1-ны 18:00 цагаас 2-ны 10:00 цаг хүртэл 

Хаана: Алтан Хариг амралтын газар, Цонжинболдог 

Тайлбар: Философи сонирхогчидтойгоо ХАМТДАА нэг орой уулзаж тэр үдшийн ярианы сэдэвтэй кино, цуврал үзэн, цэвэр цэнгэг агаарт цагийг өнгөрөөх үдэш.  

Лавлах утас: 8919-2755 : 8989-2765 

ШАДАР ГУРВАН ЦЭРЭГ физикл драм 

Хэзээ: Гуравдугаар сарын 1-ны 20:00 цагаас 

Хаана: PRO theatre 

Тайлбар: Pro theatre Монголд анх удаа Францын алдарт зохиолч Александр Дюмагийн "ШАДАР ГУРВАН ЦЭРЭГ" романыг физикл жүжиг болгон тайзнаа туурвиж гуравдугаар сарын 01-ны өдрөөс эхлэн үзэгчдийн хүртээл болгоно. 

Гадаадад тэтгэлэгтэй суралцах арга зам уулзалт 

Хэзээ: Хоёрдугаар сарын 29-ны 14:50-16:00 цаг хүртэл 

Хаана: Шихихутаг их сургууль 

Тайлбар: “Магистрт суралцах тэтгэлэг хэрхэн олох вэ” 

“Эвэрэстийн үндсэн отогруу хийсэн 14 хоногын ганцаарчилсан алхалт” 

“Магистрийн судалгааны ажилын төлөвлөгөө хэрхэн бичих вэ” сэдвийн хүрээнд тэтгэлэгт оюутнууд илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлнэ. 

Болор варенье шил чөлөөт уншилга-Чөлөөт сэтгэл мэдрэмжийн ярилцлага 

Хэзээ: Гуравдугаар сарын 02-ны 17:00-20:00 хүртэл 

Хаана: 19 хороолол 

Тайлбар: Хэсэг хугацаанд завсардсан Болор варенье шил уншлага ахин гурван удаагийн давтамжтайгаар Чөлөө сэтгэл мэдрэмжийн ярилцлагатай болно.  

#мэдээ