
“Шангрила”-д болсон дээрэлхэлт болон үе тэнгийн дээрэлхэлттэй холбоотой асуудлаар ЦЕГ-аас мэдээлэл хийлээ.

НҮБ, ЦХХИЯ-ын яамнаас 2025 онд хамтран хийсэн судалгаагаар 13-17 насны хүүхдүүд үе тэнгийн дээрэлхэлтэд хамгийн их өртөж байна. Хүүхдүүдийн 90 орчим хувь нь насны шаардлага хангаагүй ч олон нийтийн сүлжээг хэрэглэж байна. Мөн боловсролын байгууллагын орчимд үйлдэгдсэн дээрэлхэлтийн 41,4 хувь нь цахимаар явагдаж байна. Хүүхдүүд эцэг эхдээ болон насанд хүрсэн хүмүүст итгэж, дээрэлхэлтийн талаар мэдээллээ өгөхгүй байгаа нь дээрэлхэлт илүү далд хэлбэрт шилжиж байгааг харуулж байна.
Тиймээс хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, цахим хэрэглээг зөв болгох зорилгоор ЦЕГ-аас ЦХИХЯ-тай хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Цагдаагийн байгууллагаас мэдээлж байна.
Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх албаны Хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Будзаан:
-2025 онд хүүхэд хохирсон гэмт хэрэг улсын хэмжээнд 2300 орчим бүртгэгдлээ. Энэ нь өмнө оны мөн үеэс 530 орчим хэргээр буурсан.
Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар улсын хэмжээнд 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна. Үе тэнгийн дээрэлхэлтийн улмаас бусдын биед хүнд гэмтэл учруулвал 12 жил хүртэлх хорих ялтай. Зөрчлийн шинжтэй бол зөрчлийн хуулиар торгох арга хэмжээ авч шийдвэрлэнэ.
Үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Цагдаагийн байгууллагаас "365 өдөр хүүхдээ хайрлая" мэдээ, нөлөөллийн төслийг 2025 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн. Үүний үргэлжлэл болгон "Эвдрээгүй ирээдүйг бүтээе" гэсэн нэг сарын аяныг зохион байгуулж байна. Энэ аян 5/6-г хүртэл үргэлжлэх бөгөөд бусдыг дээрэлхдэг, бие махбодод нь халддаг, нэр хүндийг нь доромжилдог асуудалд хяналт шалгалт хийх, илрүүлэх эрчимжүүлэх ажлыг зохион байгуулна.
Энэ асуудалд эцэг эхчүүд хувийн арга хэмжээ авч байгаа нь гээд бусдын хүүхдийг зодох, танхайрах асуудал Цагдаагийн байгууллагад бүртгэгддэг. Эцэг эхчүүд, хүүхдүүдэд нөлөөлөх соён гэгээрүүлэх ажил эрчимжүүлсэн байдлаар зохион байгуулна. Энэ жилийг дуустал сургууль, олон нийтийн газруудаар соён гэгээрүүлэх ажлыг үе шаттайгаар явуулна.
ЦЕГ-ын Мөрдөн шалгах албаны Хүүхдийн эсрэг болон хүүхдээс үйлдсэн гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Мөнхбат:
-Үе тэнгийн дээрэлхэл хүүхэд хамгааллын хуулинд: хүүхдийн бие махбод халдах, биеэр болон цахимаар заналхийлэх нь гэмт хэргийн шинжтэй бол мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулдаг. Энэ үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол зөрчил шалган шийдвэрлэх хуулийн дагуу шалгадаг.
Шангрилад болсон хэргийн талаар Цагдаагийн байгууллага мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж байна. Энэ 4 сард багтан хэрэг шийдвэрлэгдэнэ. Мөрдөн шалгах албанд хоёр сэтгэлзүйч байгаа бөгөөд хохироргч хүүхэдтэй уулзалт хийж сэтгэлзүйн байдлыг мэдүүлэг авах үйл ажиллагаанд бэлтгэх арга хэмжээг авч ажиллаж байна.
Мөн хэвлэлийн хурлын үеэр Имонгол Академаас дараах мэдээллийг өглөө:
Emongol аппликэйшн дотор икидс апп байдаг. Энэ аппикэйшнээр дамжуулан хүүхэд цахим дээрэлхэлтэд өртсөн тохиолдолд хэн нэгэнтэй утсаар ярихгүйгээр, нотлох баримтуудаа илгээж мэдээллийг явуулах боломжтой. Энэ нь цагдаагийн байгууллага, холбогдох нийгмийн ажилтан руу шууд хүргэгдэн, эргээд асуудлын явцыг хүүхдэд мэдээлдэг байдлаар хүүхэд - томчуудын итгэлцлийг нэмэгдүүлэх технологийн шийдэл юм.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!