Дуэйн Уэйд ЖР.Смитийн оронд хамгаалагчийн байрлалд тоглоно


Үжин | YOLO.MN
2017-10-12

Кливлэнд Кавальерс багийн ахлах дасгалжуулагч Тайрон Лю ЖР.Смитийн оронд хамгаалагч байрлалд Дуэйн Уэйдийг тоглуулах болсон тухай ESPN-ний Дэйв МакМэнамин мэдээллээ.

2015 оны нэгдүгээр сард Нью Йорк Никээс солилцоогоор ирсэн ЖР.Смит Кавальерст 164 тоглосноос долоод нь гараанд гаран тоглосон юм.

Өнгөрсөн сард тэрээр Уэйдийг өөрийнх нь оронд талбайд гарч тоглох болсон шийдвэрийг таатай хүлээж авчээ.

Никс болон Денвер Наггетст сэлгээний тоглогч байх үе бол түүний карьерынх нь оргил үе байлаа.

Смит Никст  2012-13 оны тоглолтын улиралд 2.7 оновчтой дамжуулалт, 5.3 самбараас бөмбөг авалт, 18.1 оноог дунджаар авч байжээ.

Тэрээр Кливлендэд ирээд гурвын онооны (алсын зайн) мэргэжилтэн болсон бөгөөд тэрээр шидэлтийнхээ 65.3 хувийг нь будагтай талбайгаас хийдэг байна. Түүний 38.5 хувьтай гүйцэтгэсэн гурвын онооны шидэлт нь түүний карьерынх нь хамгийн өндөр үзүүлэлт байсан юм.

Смитийг гэмтэлтэй байх хойгуур түүнийг орлох хамгаалагчийг Кавальерс авчирснаар тэдний хувьд давуу талыг бий болгоод байна.

Уэйдийн багт гүйцэтгэх үүргийг өөрчилсөн хүн бол Лю юм. Уэйд гараанд гарч тоглох болсон хэдий ч 30 минутаас хэтрэхгүй хугацааг талбай дээр өнгөрүүлэхээр  болжээ.

Cleveland.com-ийн Жо Вардонын хэлснээр Лью 2010-11 MVP Деррик Роузыг холбогчийн байрлалд тоглуулах бөгөөд сэлгээнээс тоглолтод оролцуулна.

#Basketball