“Харри поттер”-г Нэшвилийн их сургуульд уншихыг хоригложээ


Сэтгүүлч Б.Марал | YOLO.MN
2019-09-19

Нэшвил дахь “Гэгээн Эдвард Католик” сургуулийн пастор Дан Рейхил хүн бүхний шимтэн уншдаг Харри Поттерын долоон цуврал номыг сургуулийн номын санд хориглосон байна. Учир нь Рейхил зохиол дээрх “Хараал ба шившлэг” гэх үгнээс иш татан номыг хориглох гол шалтгаанаа болгожээ.

Пастор Дан Рейхил хориглосон шалтгааныг сурагчдын эцэг эхэд тайлбарлахдаа: Эдгээр номнууд нь ид шидийн сайн ба муу талыг харуулдаг. Энэ нь үнэн биш, гэхдээ үнэн хэрэгтээ ухаалаг хууралт юм. Эдгээр номонд хэрэглэгддэг шившлэгтэй үг хэллэгүүдийг уншиж буй хүнд хараал шингэх аюултай хэмээжээ.

Нэшвилийн Католик шашны тэргүүлэгч Ребекка хаммел,  пастор бүр сүм хийдийнхээ сургуульд шийдвэр гаргах эрх мэдэлтэй байдаг. Тиймээс түүний шийдвэрийг хэрэгжүүлээд байна гэв.

Мөн сурагчдын эцэг эхэд хүүхдийнхээ насанд нь тохирсон ном уншуулахыг зөвлөсөн байна.   

Эх сурвалж: Oprahmag.com 

#Харри Поттер