

“Ганц бие там” шоу нэвтрүүлгийн од, Өмнөд Солонгос улсын youtuber Freezia “Хэрвээ түүний найз залуу Samsung Galaxy утас хэрэглэж байвал дургүй байна” хэмээн хэлсэн нь түүнийг шүүмжлэлд өртүүлж, цахим хэрэглэгчдийн дунд маргааныг дэгдээгээд байна.
Уг маргаан нь түүний youtube платформд оруулсан “Vlog: Удаан уулзаагүй байна~ Аль хэдийн 3-р сар! Freezia-гийн өдөр тутмын амьдралын бичлэгүүд.zip: Гёнбок ордны болзоо хийх маршрут санал, White Day, хумс, киноны орой” хэмээх гарчигтай бичлэгээс улбаатай.
Бичлэгт, тэрээр хумсаа хийлгэнгээ танилтайгаа ойр зуурын зүйл ярьж байсан бөгөөд тэдний яриа тун удалгүй ухаалаг утастай холбоотой сэдэв рүү орсон юм.

Түүний танил өөрийнх нь найз залуу Galaxy Fold загварын утсыг хэрэглэдэг гэхэд Жи А “Үнэндээ, хэрвээ миний найз залуу Galaxy барьдаг байсан бол надад таалагдахгүй байсан байх аа” гэжээ.

Жи А үргэлжлүүлэн өөрийн бодлыг тайлбарлахдаа “Манай ээж, аав хоёр ч бас Galaxy ашигладаг. Гэхдээ эцэг эх, найз залуу чинь өөр биз дээ? Хэрвээ тэр миний зургийг тэр утсаараа авах юм бол миний дургүй маш их хүрнэ.”
Мөн тэрээр өөрийгөө амьдралдаа хэзээ ч Galaxy утас хэрэглэж байгаагүй гэдгээ хэлбэн байна. “Galaxy-г хэрэглэхэд надад тийм ч муу санагдахгүй хүмүүс нь зөвхөн миний аав, ээж хоёр. Гэхдээ анх Flip загвар гарч ирэхэд худалдаж авахыг хүсэж байсан. Яагаад гэвэл загвар нь надад хуучны дэлгэгддэг утсыг санагдуулж байсан болохоор” гэсэн байна.
![]()
Тэгсэн ч тэрбээр iPhone загварын утаснуудыг ашиглахад илүү амархан байдаг тухайгаа ярихдаа “Ээжийнхээ утсыг ашиглах гэж оролдох үед зарим зүйлийг нь би ойлгодоггүй”.
Влог нийтэд тавигдсаны дараа Жи А-ийн утасны тухай ярьж буйг тасалж авсан бичлэгүүд цахим орчинд тархаж шүүмжлэлд өртөж эхэлсэн юм. Түүний энэхүү яриа Galaxy брэндийн утсыг хэрэглэдэг хүмүүст таагүй мэдрэмж төрүүлж байгааг шүүмжлэгчид онцолжээ.

Бичлэгийн доор бичигдсэн зарим нэг сэтгэгдлүүдээс дурдвал “Тэр яг л хүмүүсийг хэрэглэж байгаа утсаар нь дүгнэдэг төрлийн хүн шиг сонсогдож байна,” “Тэр Galaxy брэндийн утсыг хэрэглэдэг хүмүүсийг дорд үзээд байгаа юм шиг санагдчихлаа,” “Хэдийгээр ямар утасны брэнд ашиглах нь хувь хүний өөрийнх нь сонголт ч гэсэн тэр санаагаа үнэхээр бүдүүлгээр илэрхийлчихлээ” гэсэн бол бусад хэрэглэгчид олны танил, нөлөөлөгч хүмүүсийг хувийн үзэл санаагаа илэрхийлэхдээ болгоомжтой хандах ёстой тухай бичжээ.

Гэсэн ч Жи А-г өмөөрч буй хүмүүс ч байгаа юм. Тэд хэлэхдээ Жи А-г шүүмжлэгчид арай л хэтрүүлэн шүүгээд байна, тэр зүгээр ч өөрийнхөө бодож явдаг зүйлээ энгийн л нэг влог дээрээ илэрхийлсэн шүү дээ гэж маргаж байна.
Сон Жи А-ийн youtube суваг болох Freezia нь нийт 760,000 захиалагчтай билээ. Тэрээр Netflix-ээс зохион байгуулсан Singles Inferno шоунд оролцсоныхоо дараа болон өөрийн баян тансаг амьдралын хэв маягаараа олны анхаарлыг татаж чадсан нэгэн.

Гэсэн ч сүүлд нь түүний хэрэглэж байсан брэндийн бүтээгдэхүүнүүд хуурамч байсан нь ил болсноор тэрбээр томоохон шүүмжлэлд өртөж, үзэгчдээс уучлал гуйж байсан.
Эх сурвалж: The Korean Times
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!