

Meta компани Инстаграмын төлбөртэй хувилбарыг зарим улс орнуудад туршиж эхэлжээ. "Instagram Plus" гэж нэрлэгдсэн уг үйлчилгээ нь хэрэглэгчдэд зөвхөн тусгай эрхээр ашиглах боломжтой нэмэлт функцуудыг санал болгож байна. Энэхүү алхам нь Meta-гаас Instagram, Facebook болон WhatsApp-д шинэ захиалгын үйлчилгээ туршихаар төлөвлөж байгаагаа зарласнаас хойш хоёр сарын дараа хэрэгжиж эхэлж байгаа юм.
Премиум эрхийн онцлох боломжууд
Instagram-ийн премиум хэрэглэгчдэд зориулсан шинэ боломжуудын нэг нь бусдын сториг тухайн хүнд мэдэгдэхгүйгээр үзэж болох үйлчилгээ байна. Мөн захиалагчид өөрсдийн сториг хэдэн хүн давтаж үзсэнийг харах боломжтой.
Түүнчлэн захиалагчид өөрсдийн хийсэн сториг хэн үзэж болохыг илүү нарийвчлан тохируулах болно. Жишээ нь, хамт ажиллагсад, хамаатнууд, сургуулийн найзууд гэх мэт. Стори оруулах болгондоо аль жагсаалтад харуулахаа сонгоно гэсэн үг.
Бусад нэмэлт боломжууд:


Туршилт явагдаж буй улс орнууд ба үнэ
Meta компани яг аль улсуудад туршиж байгаагаа албан ёсоор зарлаагүй ч сошиал медиа дахь мэдээллээс харахад Мексик, Япон болон Филиппин улсуудад туршилт хийгдэж байна. Үнэ тарифын хувьд улс бүрд харилцан адилгүй байгаа бөгөөд хэрэглэгчдийн хуваалцсан мэдээллээр:
Instagram Plus нь контент бүтээгчид болон бизнесүүдэд зориулсан "Meta Verified"-гээс тусдаа бөгөөд энгийн хэрэглэгчдэд зориулагдсан гэдгээрээ онцлог юм.
Cошиал медиа зах зээлд төлбөртэй үйлчилгээ амжилт олох боломжтойг Snapchat+ ойролцоогоор 25 сая гаруй захиалагчтай болж, мөн X платформын төлбөртэй үйлчилгээ хэдийнээ амжилттай байгааг батлан харуулсан. Тиймээс Meta компани энэхүү “Instagram Plus” үйлчилгээгээ дэлхий даяар албан ёсоор нэвтрүүлэхээсээ өмнө хэрэглэгчдийн хандлагыг тандан, туршилтаа үргэлжлүүлсээр байна эдгээ мэдэгдээд байна.
Эх сурвалж: Techcrunch
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!