Монголын томоохон их сургуулиудын ЭЛСЭЛТИЙН НЭГДСЭН мэдээлэл


Миау | YOLO.MN
2020-07-06

Юуны өмнө залуус та бүхэндээ ЭЕШ-аа амжилттай өгсөнд нь баяр хүргэе! Өнөөдрийн байдлаар Монгол улсын ихэнх томоохон их сургуулиудын бакалаврын өдрийн хөтөлбөрийн элсэлтийн бүртгэл дууссан байна. Тиймээс YOLO.mn сайтын хамт олон энэхүү нийтлэлээрээ та бүхэндээ эдгээр их сургуулиуд элсэгчдээ хэзээ, хэрхэн бүртгэх талаарх мэдээллийг багцлан хүргэж байна. 

2020-2021 оны хичээлийн жилд бакалаврын зэргийн хөтөлбөрт их, дээд сургууль, коллежид оюутан элсүүлэх ерөнхий шалгалтын Үндэсний хэмжээний босго оноог төрийн өмчийн их, дээд сургуульд 480, төрийн бус өмчийн их, дээд сургууль, коллежид 410, орон нутгийн их, дээд сургууль, коллежид 400 оноо байхаар тус тус тогтоосон юм.

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Элсэлтийн бүртгэл явагдах хугацаа: 2020.06.01-2020.07.06-ны өдрийн 12:00 цаг хүртэл явагдаж дууссан. 

Онооны жагсаалт гарах хугацаа: Элсэлтийн бүртгэл хааснаас 1 өдрийн дараа буюу 2020.07.07-ны өдөр элсэлтийн системд бүртгүүлэгчийн хүсэлт гаргасан бүрэлдэхүүн/салбар сургууль тус бүрээр ЭЕШ-ын дүнгийн тооцооллыг хийнэ. 

Элсэх эрх олгох хугацаа: Хэрэв та хяналтын тоонд багтсан бол 24 цагийн дотор тухайн элсэн суралцах гэж буй бүрэлдэхүүн/салбарын сургуулийн Удирдах зөвлөлөөс баталсан 1 багц цагийн төлбөрийг онлайнаар төлж элсэх эрхээ баталгаажуулна. /Та хэд хэдэн салбар сургуулийн хяналтын тоонд багтсан бол зөвхөн нэг сургуулийг сонгоно. Мөн тодорхой нэг хөтөлбөрийг бус бүрэлдэхүүн/салбар сургуульд элсэнэ./

Элсэгчийг бүртгэх хугацаа: 2020.08.10-2020.08.21-ний өдрүүдэд ажлын цагаар шаардлагатай бичиг баримтуудыг бүрдүүлэн бүрэлдэхүүн/салбар сургуулийн сургалтын албанд өөрийн биеэр ирж бүртгүүлээрэй. 

Шаардлагатай бичиг баримт: Иргэний үнэмлэх эсвэл түүнтэй адилтгах бичиг, баримт, Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, ЭЕШ-ын батламж зэргийг эх хувь болон хуулбарын хамт. Мөн цээж зураг 2 хувь болон файл хэлбэрээр битүүмжлэл сайтай хавтсанд хийсэн байна. 

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу. 

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ИХ СУРГУУЛЬ

Элсэлтийн бүртгэл явагдах хугацаа: 2020.06.01-2020.07.07-ны өдрүүдэд явагдана.

Элсэлтийн хуваарь сонголтын хугацаа: 2020.07.08-2020.07.09-нд хуваарь сонголт хийгдэж элсэлтийн системд тавигдана. 

Элсэгчийг бүртгэх хугацаа: 2020.08.10-2020.08.17-ны бүрэлдэхүүн сургуулиуд дээр бүртгэнэ. 

Шаардлагатай бичиг баримт: Иргэний үнэмлэх, Бүрэн дунд буюу түүнтэй дүйцэх боловсрол эзэмшсэнийг гэрчлэх бичиг баримт эх хувиараа, ЭЕШ-ын онооны батламж, суралцах эрхийн бичиг, хувийн хэрэг, 3х4 хэмжээтэй цээж зураг 2 хувь. 

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу. 

МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ

Элсэлтийн бүртгэл явагдах хугацаа: 2020.05.15-2020.07.07-ны өдрийн 15:00 цаг хүртэл явагдана.

Онооны жагсаалт гарах хугацаа: 2020.07.07-ны 22:00 цагт үндэсний босго онооны болзол хангасан, суралцагч элсүүлэх бүлэгт харгалзах ЭЕШ-ын хичээлүүдийг өгсөн бүртгүүлэгчдийн онооны жагсаалт гарна. 

Мэргэжил сонголт болон хөтөлбөр баталгаажуулалт: 2020.07.08-ны 09:00 цагаас 2020.07.22-ны 18:00 цаг хүртэл явагдана. Мэргэжил сонголтоо цахимаар хийхдээ хөтөлбөр, мэргэжлүүдтэй урьдчилан танилцсан байх, мэргэжил сонгох эрх нээгдэхэд хугацаа тоолох бөгөөд тухайн хугацаанд амжиж хөтөлбөр, мэргэжил сонголт хийх шаардлагатай. 

Мэргэжил сонголтоо хийсэн бол 24 цагийн дотор 2 багц цагийн төлбөрийг цахимаар төлж хөтөлбөр баталгаажуулалтыг хийнэ.

Суралцах гэрээ байгуулах: 2020.08.10-2020.08.30-ны өдрүүдэд явагдах бөгөөд суралцах гэрээ байгуулахын өмнө эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж, цахим гэрээ, цахим анкетийг элсэлтийн веб хуудсанд нэвтэрч бөглөнө. 

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу. 

АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛЬ

Элсэлтийн бүртгэл явагдах хугацаа: 2020.06.26-2020.07.06-ны өдөр хүртэл явагдсан.

Хөтөлбөр сонголт явагдах хугацаа: 2020.07.02-2020.07.06-ны өдрүүдэд явагдсан. 

Онооны жагсаалт гарах хугацаа: 2020.07.07-ны өдөр элсэлтийн системээс харах боломжтой. 

Хөтөлбөр баталгаажуулалт: 2020.07.08-2020.07.09-ний өдрүүдэд элсэлтийн систем дээр баталгаажуулна. 

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу. 

ХҮМҮҮНЛЭГИЙН УХААНЫ ИХ СУРГУУЛЬ

Элсэлтийн бүртгэл явагдах хугацаа: 2020.04.16-2020.07.05-ны хооронд явагдаж дууссан. 

Элсэх эрх олгох хугацаа: 2020.07.06-2020.07.10-ны хооронд явагдана. 

Шалгуур хангасан бүртгүүлэгч элсэлтийн системд "Суралцагч суралцуулах гэрээ"-г хүлээн зөвшөөрч баталсан байна. Ингээд 2020.07.10-ны дотор сургалтын төлбөрийн 50 хувийг төлснөөр баталгаажна. 

Суралцах эрхээ баталгаажуулсан элсэгч дараах бичиг баримтыг бүрдүүлж, 2020.08.21-ний дотор сургалтын албанд хүлээлгэн өгсөн байна. 

Шаардлагатай бичиг баримт: Гарын үсэг зурж баталгаажуулсан Суралцагч суралцуулах гэрээ, Иргэний цахим үнэмлэх эсвэл лавлагаа, Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж, Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, Өөрийн суралцах бэлтгэл, авьяас чадвар, туршлага, хувийн зан чанар, хэрхэн суралцахаа бичсэн эсээ, 19 нас хүрсэн бол эрүүл мэндийн даатгалд хамрагдан шимтгэл төлсөн баримт. 

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу. 

МОНГОЛ УЛСЫН СОЁЛ УРЛАГИЙН ИХ СУРГУУЛЬ

Элсэлтийн бүртгэл явагдах хугацаа: Ур чадварын шалгалттай хөтөлбөрийн бүртгэл 2020.05.04-2020.07.07-ны өдрийг дуустал; ЭЕШ-ын оноогоор элсэх хөтөлбөрийн бүртгэл 2020.07.09-нийг дуустал үргэлжилнэ. 

Онооны жагсаалт гарах хугацаа: 2020.07.09-ний өдрийн дотор СУИС-ийн цахим хуудсанд байршина. Мөн бүртгүүлэгчдэд СУИС-д элссэн эсэх талаарх мэдээллийг бүртгэлтэй и-мэйл хаяг болон гар утсанд нь мессэжээр хүргэнэ. 

Элсэх эрх олгох хугацаа: Хэрэв та хяналтын тоонд багтсан бол 24 цагийн дотор цахим бүртгэлийн системд нэвтэрч СУИС-ийн нэг кредитийн дундаж үнэлгээ бүхий төлбөрийг төлж, баталгаажуулалт хийснээр элсэх эрх нээгдэнэ. 

2020.07.09-2020.07.10-ны өдрүүдэд СУИС-ийн Төв байр, Оюутны хөгжлийн төвд шаардлагатай бичиг баримтуудыг бүрдүүлэн ирнэ. 

Шаардлагатай бичиг баримт: Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, тухайн мэргэжлээр элсэхийг хүссэн өргөдөл, ЭЕШ-ын батламж, Сурагчийн хувийн хэрэг, Цахим үнэмлэх хуулбарын хамт, Эцэг эхийн цахим үнэмлэхийн хуулбар, Сүүлийн 6 сарын хугацаанд авахуулсан 3х4 хэмжээтэй 4 хувь зураг. Материалуудаа битүүмж сайтай хавтсанд хийхийг анхаарна уу. 

Элсэгчийг бүртгэх хугацаа: "Суралцах эрхийн бичиг" авсан элсэгч 2020.08.24.2020.08.28-ны өдрүүдэд бүтцийн сургуулийн сургалтын албанд бүртгүүлж хичээл сонголтоо хийнэ. Бүртгүүлэхдээ Суралцах эрхийн бичиг, Эрүүл мэндийн үзлэгт орж баталгаажуулсан хуудас, Сургалтын төлбөрийг бүтцийн сургуулийнхаа харилцах дансанд тушаасан баримт. 

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу. 

ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛЬ

Элсэлтийн бүртгэл явагдах хугацаа: Суралцах эрхийн бичиг авсан элсэгч 2020.08.17-2020.08.21-ний өдрүүдэд бүрэлдэхүүн сургууль дээрээ бүртгүүлнэ. 

Суралцах гэрээ байгуулах болон хичээл сонголт хийх: 2020.08.26-2020.08.27-ны өдрүүдэд "Бакалаврын гэрээ" байгуулна. Харин 2020.08.26-2020.08.30-ны хооронд оюутны веб хуудсаар И-Коммерс үйлчилгээг ашиглан сургалтын төлбөрөө төлж хичээл сонголтоо хийнэ. 

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу. 

САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН ИХ СУРГУУЛЬ

Элсэлтийн бүртгэл явагдах хугацаа: 2020.06.01-2020.07.06-ны өдрийн 12:00 цаг хүртэл явагдаж дууссан. 

Онооны жагсаалт гарах хугацаа: 2020.07.06-ны 13:00 цагт мэдээлсэн бөгөөд хяналтын тоонд багтсан элсэгч суралцах чиглэл болон хэлбэрээ сонгохдоо цагийн хуваарийг баримтална. Жагсаалт болон сонголт хийх цагийн хуваарийг ЭНД дарж авна уу. 

Элсэх эрх олгох хугацаа: Суралцах чиглэл болон хэлбэрээ сонгосон бол 2020.07.07-ны өдөр сургалтын төлбөрийн урьдчилгаа болох 3 кредитийн төлбөрийг тушаасан байна. Харин урьдчилгаа төлбөрийг тушааснаар 2020.07.08-ны өдрийг дуустал суралцах чиглэл болон хэлбэрээ баталгаажуулж "Суралцах эрхийн бичиг"-ээ цахимаар авна. 

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу. 

#Их сургууль #University #Монгол #Элсэлт