

Соёл урлагийн их сургуулийн дэргэдэх “Нар-Анир” хамтлаг үндэсний хөгжмийн өв уламжлалыг орчин үеийн хөгжмийн хэллэгтэй хослуулсан уран бүтээлээр олон улсын тавцанд амжилттай оролцож байна.
Тус хамтлаг БНСУ-ын Seoul хотод Korean Broadcasting System болон Jeju National University-иас хамтран зохион байгуулж буй Hangang Campus Song Festival 2026 олон улсын уралдааны эхний шатанд цахимаар оролцож, нийт 189 хамтлагаас шилдэг 15-д шалгарч, дараагийн шатанд өрсөлдөхөөр боллоо.
Уралдааны хоёрдугаар шат 2026 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр “Нар-Анир” хамтлаг тус шатанд биечлэн оролцон, ур чадвараа сорих юм.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!