Наймдугаар сард цацагдах шинэхэн 9 К-драма


Б.Саранчимэг | YOLO.MN
2025-08-04

К-драма сонирхогч залуусын хувьд энэ наймдугаар сар уйдах завгүй өнгөрөх нь дээ. 40 настны хайр дурлал, ирээдүйгээс өнгөрсөнд очих тогооч, аяллын сэтгүүлчийн адал явдал, тэнгэрээс дуудлага хүлээн авсан арван хоёр амьтан болон эчнээ бидний танил болсон дарга, туслах хоёрын романтик түүх ч багтжээ.

Ингээд энэ наймдугаар сард цацагдах к-драмуудтай танилцана уу.

MARY KILLS PEOPLE”

Цацагдах өдөр: Наймдугаар сарын 1

Гол дүрд: Lee Bo Young, Lee Min Ki, Kang Ki Young

Нийт анги: 12 /нэг анги нь 60 минут үргэлжилнэ/

Энэхүү цуврал нь эдгэршгүй өвчтэй өвчнүүдэд хууль бусаар эвтанази(эдгэрэх найдваргүй болсон өвчтөний зовлонг нь арилгах зорилгоор амийг нь таслах үйлдэл) үзүүлдэг эмч Ву Со Жоны тухай өгүүлнэ. Тэрээр энэхүү ажлаа гоо сайхны мэс заслын эмч Чой Дэ Хёнтай хамт хийдэг. Тэдний энэхүү ажлыг мөрдөгч Чой Хён Ү гадарлаж, мөрдөж эхэлнэ. Гэвч Чой Хён Ү өөрийгөө тархины хорт хавдартай, эцсийн шатандаа явж буй хүн гэдгээ мэддэг.  

“BEYOND THE BAR”

Цацагдах өдөр: Наймдугаар сарын 2

Гол дүрд: Lee Jin Uk, Jung Chaeyeon, Lee Hak Joo, Jeon Hye Bin

Нийт анги: 12 /нэг анги нь 60 минут үргэлжилнэ/

Юн Сок Хун бол Юллим хуулийн фирмийн шүүх ажиллагаа хариуцсан багийн ахлагч, хуульч юм. Тэрээр мэргэжлийн ур чадвараараа хамт олондоо үнэлэгддэг боловсролтой нэгэн ч түүнтэй хэн ч ойртож чаддаггүй. Учир нь Юн Сок Хун өөрөөсөө өөр хүнийг тоодоггүй, их зантай, хүйтэн хөндий хандлагатай аж.

Харин Кан Хё Мин бол шинэхэн залуу хуульч бөгөөд Юн Сок Хуны хамтран ажиллагч юм. Тэрээр жаахан болхи хэдий ч өөртөө итгэлтэй, сэргэлэн цовоо охин. Зан ааш, ур чадвар, хандлага, туршлага гээд бүхий л зүйлээрээ өөр тэд үргэлж л маргалдаж, зөрчилдөнө. Ингээд сүүлдээ бие биедээ дурлана.

MY LOVELY JOURNEY”

Цацагдах өдөр: Наймдугаар сарын 2

Гол дүрд: Gong Seung Yeon, Yoo Joon Sang, Kim Jae Young, Hong Soo Hyun

Нийт анги: 10 /нэг анги нь 55 минут үргэлжилнэ/

Кан Ё Рүм өмнө нь охидын хамтлагийн гишүүн байсан. Харин одоо “One Day Travel” гэх аяллын нэвтрүүлгийн сэтгүүлчээр тав дахь жилдээ ажиллаж буй нэгэн. Тэрээр аяллын сэтгүүлч хийж байх хугацаандаа үзэсгэлэнт газруудаар аялан, амьдралын утга учрыг ойлгож, ухаардаг. Мөн компанийнхаа гүйцэтгэх захиралтайгаа хайр сэтгэлийн холбоотой болсноор үйл явдал өрнөнө.

LOVE, TAKE TWO”

Цацагдах өдөр: Наймдугаар сарын 4

Гол дүрд: Yum Jung Ah, Park Hae Joon, Choi Yoon Ji, Kim Min Kyu

Нийт анги: 12 /нэг анги нь 60 минут үргэлжилнэ/

Тус цуврал нь 43 настай ганц бие ээж Ём Жон А болон түүний охин 23 настай анагаахын оюутан Чой Юн Жи нарын тухай өгүүлэх сэтгэл дулаацуулсан инээдмийн драма юм. Тэд амьдралынхаа шинэ хуудсыг эхлүүлэхээр хөдөө орон нутаг руу нүүн очдог бөгөөд тэнд янз бүрийн хүмүүс, эмх замбараагүй нөхцөл байдалтай тулгарч, амьдралын чухал сургамжуудыг ойлгож эхэлнэ.

OUR GOLDEN DAYS”

Цацагдах өдөр: Наймдугаар сарын 9

Гол дүрд: Jung il Woo, Jung In Sun, Yoon Hyun Min, Chun Ho Jin, Lee Tae Ran

Нийт анги: 50 /нэг анги нь 1 цаг 20 минут үргэлжилнэ/

Энэхүү цуврал нь хүн бүрийн амьдралд өөр өөрийн “алтан үе” байдаг гэсэн санааг өгүүлсэн үе үеийн гэр бүлийн драма юм. Хүмүүс амьдралынхаа үнэ цэнтэй мөчүүдтэй хэрхэн учирч, тэдгээрийг эргэн, дурсаж эргэцүүлдэг талаар ерөнхийдөө өгүүлнэ.

MY TROUBLESOME STAR”

Цацагдах өдөр: Наймдугаар сарын 18

Гол дүрд: Uhm Jung Hwa, Song Seung Heon, Lee EI, Oh Dae Hwan, Jang Da Ah, Lee Min Jae

Нийт анги: 12

Эл цуврал нь 25 жилийн дараа урлагийн салбартаа эргэн ирж буй Им Сэ Рагийн түүхийг өгүүлнэ. Тэрээр залуудаа “Шилдэг эмэгтэй жүжигчин” гэх шагналыг хүртсэн бөгөөд карьерынхаа оргил үед осолд орж, урлагийн тайзнаасаа холдсон байдаг.

Харин Док Го Чоль бол ганц бие мөрдөгч залуу. Тэрээр 40 нас хүрэхээсээ өмнө гэрлэхээр өөртөө амлалт өгсөн ч, түүний хүссэнээр болсонгүй. Гал халуун хайрыг мөрөөддөг Док Го Чоль санамсаргүй байдлаар Им Сэ Ратай уулзаж, хоёуланд нь хэрэгтэй, харилцан ашигтай харилцаа эхлүүлнэ.

AEMA”

Цацагдах өдөр: Наймдугаар сарын 22

Гол дүрд: Lee Ha Nee, Bang Hyo Rin, Jin Sun Kyu, Cho Hyun Chul

Нийт анги: 6 /нэг анги нь 50 минут үргэлжилнэ/

1980-аад оны Өмнөд Солонгосын кино урлагийн төв Чүнмүрод нэрт жүжигчин Жон Хи Ран гялалзаж явна. Шударга, хатуу зантай тэрээр “Хатагтай Айма” киноны гол дүрд тоглох гэж байсан ч продюсер Гү Жон Хо түүнийг хянах боломжгүй гэж үзэн киноноос хасаж, оронд нь шинэ жүжигчин хайж эхэлнэ.

Ингээд эцэст нь жүжигчин болохыг мөрөөддөг шөнийн клубын бүжигчин Шин Жү Э тус дүрд тоглохоор болдог. Үүнийг мэдсэн Жон Хи Раны уур хилэнг дээд цэгтээ хүрч, бууж өгөхгүй тэмцэлдэнэ.

BON APPETIT, YOUR MAJESTY”

Цацагдах өдөр: Наймдугаар сарын 23

Гол дүрд: Lim Yoona, Lee Chae Min, Kang Han Na, Choi Gwi Hwa

Нийт анги: 12 /нэг анги нь 1 цаг 10 минут үргэлжилнэ/

Орчин үеийн чадварлаг тогооч Ён Жи Ён амжилтынхаа оргилд хүрч явахдаа гэнэт өнгөрсөн цаг руу шилжин, хааны ордонд очдог. Тэрээр амтлах мэдрэмж өндөртэй, ууртай хаан И Хонд зориулан хоол хийх үүрэг хүлээх бөгөөд ордны улс төр, амьд үлдэхийн төлөөх гал тогооны ширүүн тэмцэл, гэнэтийн хайр сэтгэлийн дунд өөрийн байр суурийг олохоор чадлаараа тэмцэнэ. Ён Жи Ён тогооч ордонд ирснээр хаан И Хонд хоолны амт чанар, орц таалагдаж, зүрх сэтгэл нь ч бага багаар өөрчлөгдөж эхэлнэ.

TWELVE”

Цацагдах өдөр: Наймдугаар сарын 23

Гол дүрд: Ma Dong Seok, Park Hyung Shik, Seo In Guk, Sung Dong Il, Lee Joo Bin, Go Kyu Pil, Kang Mina

Нийт анги: 8 /нэг анги нь 45 минут үргэлжилнэ/

Тэнгэрээс дуудлага хүлээн авсан арван хоёр амьтан хүний ертөнцийг аврах даалгавартайгаар доош бууж ирнэ. Тэдэнд тус бүр хүмүүсийг хамгаалах хүч өгөгдсөн бөгөөд арван хоёр сахиусан тэнгэр болон дахин төрдөг. Бар сахиусан тэнгэр Тэ Сангийн удирдлага дор, тэд Бурханд үзэн ядагдаж, хөөгдсөн чөтгөрүүдийн хаан Асура болон түүний дагуулуудтай цус урсгасан ширүүн тулаан хийж, хүний ертөнцийг хамгаалахын төлөө тэмцэнэ.

 

Эх сурвалж: Soompi, MyDramaList

 

#К-драма