Хөвгүүдэд хувцас угаах, индүүдэх, хоол хийхийг заадаг сургууль


Испанийн нэгэн коллеж сургуулийн хичээлийн хөтөлбөрт гэрийн эдийн засгийн тухай хичээл нэмж оруулах санаа гаргажээ. Энэ нь ирээдүйд залуус цэргийн албанд татагдаж орохдоо өрөөгөө цэвэрхэн байлгах, биеэ дааж сурахад тус болно хэмээн ийн санаачилжээ. Мөн орчин үед хөвгүүд гэрийн хамгийн наад захын ажлыг хийж сурах нь зөв хэмээн үзэж байгаа аж.

Хичээл дээр хувцас угаах, индүүдэх болон хэрхэн хоол хийх, цэвэрлэгээ хийх гэх мэтчилэн гэрийн ажлууд заадаг байна. Багш нараас гадна сургуулийн зарим сурагчид бас хичээлд оролцон бусдадаа заадаг.

Энэ нь зарим хүмүүст гайхмаар бас хачин байсан боловч хөвгүүд өөрсдийгөө ийм зүйлс хийж чадна гэж төсөөлөө ч үгүй байсан гэжээ.

Эсэргүүцлийг амжилттай даван гарсан уг хичээлийн хөтөлбөр үргэлжилж байгаад эцэг эхчүүд баярлан, алга ташиж тэднийг урамшуулжээ.

Эх сурвалж: www.wtvideo.com

#Сонин_Хачин