

Хийжүүлсэн ундаа уумаар санагдах үед хамгийн түрүүнд толгойд орж ирдэг хоёр брэнд бол Кола болон Пепси байдаг. Уг хоёр брэндүүд бараг биднийг төрсөн цагаас эхлээд л хийжүүлсэн ундааны зах зээлийг ээлжлэн базаж байгаагийн зэрэгцээ бие биеийнхээ хамгийн том өрсөлдөгч нь болсоор ирсэн. Гэхдээ тэдний аль нь хамгийн түрүүнд нийтэд борлуулагдаж эхэлсэн юм бол? Хэдий та хэдийнээ өөрийнхөө дуртай хийжүүлсэн ундааг сонгочихсон байж болох ч ойролцоогоор хэдэн жилийн өмнө хийжүүлсэн ундаа дэлгүүрт худалдаалагдах болсныг мэдэхгүй байж болох юм.
Пепси, Кола хоёрын талаарх бүх түүх энэхүү богино нийтлэлд багтахгүй ч бид чадах хэмжээгээрээ түүхийг товчлон танд хүргэхээр бэлтгэлээ.
Кока-Кола

Кока-Коланы үүсэл бүр хойно 1886 оноос эхлэлтэй. Ундааг Dr. John S. Pemberton хэмээх хүн бүтээсэн бөгөөд харамсалтай нь тэрбээр бүтээгдэхүүнээ зах зээлд борлуулж эхэлснээс хойш хоёрхон жилийн дараа мөнх бусыг үзүүлжээ.
Өнөөдөр хүн бүрийн мэдэх, амны зугаа болсон бусад алдартай бүтээгдэхүүнүүдийн адил Кола нь анхандаа тийм ч амжилттай бизнес байсангүй. Бүр зарим үед өдөрт дунджаар арван аяга кола л зарагддаг байсан гэх баримт бий.
Хэдийгээр колаг зохион бүтээгч нь нас барсан ч коланы борлуулалт ирэх хэдэн жилүүдэд асар хурдацтайгаар өссөн байна. Үүн дээр нэмээд өмнө нь том торхноос аягалж зарагддаг байснаа 1894 оноос шилэн савлагаатайгаар зарагдах болжээ.
Пепси

Хэдийгээр Пепсиний түүх Коланых шиг хойшоо биш ч тун дөхөж очихоор. Пепси нь анх 1893 онд “Брейдийн ундаа” нэртэйгээр Хойд Каролайнагийн Нью Берн дэх жижиг мухлагт худалдаалагддаг байсан байна.
Пепсиний гол зорилго нь энэ үед чихэрлэг амттай ундааг бүтээх байсан гэхээсээ илүүтэй эрч хүч өгөх, хоол боловсруулахад туслалцаа үзүүлэх бүтээгдэхүүн үйлдвэрлэх байсан гэдэг. Борлуулагдах болсноосоо хойш таван жилийн дараа л “Брейдийн ундаа” нь Пепси гэх нэрийг авчээ.
Их хямралын үеэр Пепси нь ч мөн адил хямралд өртсөн буюу дампуурлын эрмэг дээр ирэн хуучин эзэмшигч нь өөр хүнд үйлдвэрээ зарсан байна. Үүний дараа дахин өөр хүн Пепсиг худалдаж авсан ба үүнээс эхлэн хийжүүлсэн ундааны маань олонд танигдах замнал тавигдсан гэдэг. Мөн Пепсиний алдар нэрийг тэр үед Коланаас хямдхан зарагдаж байсантай холбож тайлбарлах нь ч бий.
Пепси нэгэнтээ л зах зээлд хөлөө олсны дараа борлуулалт нь хурдацтай өсөж эхэлсэн ба төдийгөөр өдийг хүртэл Колатай өрсөлдсөөр буй.
Та алийг нь сонгох вэ?

Хэдхэн жилийн зөрүүтэй ч гэсэн Кола Пепсинээс түрүүлэн зах зээлийн худалдаанд гарчээ. Хоёр компани хоёулаа маш урт түүхэн жилийг туулан өнөөдрийн алдар нэрийг авч чадсан бөгөөд энэхүү хугацаанд хоёулаа л өгсөж, уруудаж ирсэн. Кола болон Пепсиг үйлдвэрлэдэг үйлдвэрлэгчид өнөөдөр зөвхөн удаах ундаануудыг ч биш мөн өөр олон төрлийн ундаа болон хүнсний бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэдэг. Тэгэхээр та Колаг сонгох уу эсвэл Пепсиг сонгох уу?
Эх сурвалж: North Market Pop Shop
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!