Kпопын эргэн тойронд: Дуучин Heize Монголд


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2019-10-15

2013 онд алдарт T-ara хамтлаг Монголд клипнийхээ зураг авалтыг хийснээс хойш Hyukoh, Twice зэрэг хамтлагууд ч мөн зураг авалт хийсэн байдаг. Харин энэ онд “Unpretty Rapstar” шоуны оролцогч Heize Монголд клипнийхээ зураг авалтыг хийсэн Солонгос уран бүтээлчдийн тоог нэгээр нэмлээ. cool

 

Есдүгээр сарын сүүлээр дуучин Heize Монголд ирсэн гэх цуурхал гарсан боловч түүнийг ирсэн талаарх баттай мэдээлэл байгаагүй. Ийнхүү Улаанбаатар хот болон Төв аймгийн Алтанбулаг суманд зураг авалтыг нь хийсэн “Falling Leaves are Beautiful’ дууг хүлээн авна уу.

Дуртай дуучин тань бид бүгдийн байнга хажуугаар нь явж өнгөрдөг Сүхбаатарын талбай, Улаанбаатар төмөр замын хажууд зогсож байгааг харах сонин байгаа биз? 

Тэрээр хэлэхдээ:

"Юуны өмнө миний цомгийг бүх хүн сонсоосой гэж хүсч байна. Би энэ цомог дээр ажиллаж байхдаа маш их аз жаргалтай байсан болохоор та нарт ч бас хуваалцмаар байна. Дууны үгийг ямар ч элдэв хачиргүйгээр өөрийн амьдралаасаа ургуулан бичсэн. Үзсэн кино, уншсан номоосоо сэдэл авбал миний хэв маяг алдагдаж магадгүй учраас зүгээр л өөрийнхөө үгээр, өөрийнхөө туршлагаас сэдэвлэж бичсэн. Бусад  хүн ч бас надтай адилхан зүйлийг мэдэрч, даван туулж байсан бол  энэ дуу дотно мэдрэмж төрүүлэх байх." 

HEIZE ГЭЖ ХЭН БЭ?

Өмнөд Солонгос улсын "Stone Music Entertainment"-д харьяалагддаг дуучин Heize-н жинхэнэ нэрийг Жан Да Хе (Jang Da Hye) гэдэг. Тэрээр 2014 онд дуучин болох гараагаа эхлүүлсэн бөгөөд Солонгосын алдарт шоу болох “Unpretty Rapstar” нэвтрүүлэгт оролцож олны танил болсон. Тэрээр Азийн хамгийн нэр хүндтэй шагнал гардуулах ёслолын нэг "MAMA"-аас 2 ч удаа буюу 2017, 2018 онд дараалан "Best Vocal" шагналыг авсан гайхалтай уран бүтээлч билээ. 

Эх сурвалж: www.soompi.com

#Kpop #Video shoot