“Р.Чойном–90 жил” тусгай үзэсгэлэн нээлтээ хийлээ


Т.Онон | YOLO.MN
ӨНӨӨДӨР

УИХ-ын Тамгын газар, Соёл, Спорт, Аялал жуулчлал, Залуучуудын яам, Монголын Үндэсний музей, Төрийн шагналт, яруу найрагч Р.Чойномын “Өд” сан хамтран "Р.ЧОЙНОМ-90 ЖИЛ" үзэсгэлэн нээлтээ хийлээ. 

Тус үзэсгэлэнгийн нээлтийн ёслолд Р.Чойномын төрсөн дүү Р.Гансүх, эхнэр Н.Нина, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын Ардын жүжигчин П.Цэрэндагва, Д.Мэндбаяр нар, Монгол Улсын Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Д.Сосорбарам, Монголын Үндэсний музейн Захирал Д.Отгонсүрэн, Р.Чойномын “Өд” сангийн тэргүүн, Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор Д.Ганболд эрдэмтэн судлаачид, яруу найрагчид, зураачид, Р.Чойномын төрөл төрөгсөд, үзэгч олон нийт оролцлоо.

Энэхүү үзэсгэлэнд Р.Чойномын яруу найргийн бүтээлийн гар бичмэл, уран зургууд, эдэлж хэрэглэж байсан эд өлөг, амьдрал, үйл ажиллагаанд нь холбогдох түүхэн гэрэл зургууд зэрэг 100 гаруй үзмэр дэглэн толилуулж байна. 

Үзэсгэлэн 2026 оны 04 сарын 07-ны өдөр хүртэл ажиллана.

#үзэсгэлэн