Энэтхэг гаралтай глобал од Katseye-ийн Лара


Э:Баярцэцэг | YOLO.MN
ӨЧИГДӨР

Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн 120,000 охидоос шигшигдэн үлдсэн KATSEYE хамтлагийн гишүүн Лара Ражагопалан поп хөгжмийн ертөнцөд өөрийн орон зайг бий болгож байна. HYBE болон Geffen Records-ын хамтарсан төслөөс төрөн гарсан тэрээр Энэтхэг гаралтай анхны глобал оддын нэг гэдгээрээ олон улсын анхаарлыг татсаар байгаа билээ.

ЛАРАГИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Бүтэн нэр: Лара Ражагопалан (Lara Rajagopalan)

Төрсөн он, сар, өдөр: 2005 оны 11 дүгээр сарын 3

Гарал үүсэл: Энэтхэг гаралтай Америк (АНУ-ын Коннектикут мужид төрж өссөн)

Хамтлаг дахь үүрэг: Гол хоолой (Main Vocalist)

Сошиал хаяг: Instagram @lararajj

Лара нь 2023 онд зохион байгуулагдсан “The Debut: Dream Academy” шоунаас шалгарч, 2024 онд Katseye хамтлагийн гишүүн болж дебют хийсэн.

ГЭР БҮЛ БА БАГА НАС

Лара 2005 оны 11 дүгээр сард АНУ-ын Коннектикут мужид төрж, Даллас болон Нью-Йорк хотуудад өсжээ. Тэрээр урлагт хайртай, дэмждэг гэр бүлд хүмүүжсэн. Түүний ээж Кавита нь Болливуд бүжгийн багш, тогооч бол аав Сриватсан нь бизнес эрхлэгч юм. Түүний ээж Энэтхэг (Тамил), аав нь Шри-Ланка (Тамил) гаралтай. Ларагийн эгч нь дуучин, дуу зохиогч бөгөөд Лара түүнээс хөгжим хэрхэн бүтээх, продюсинг хийх анхны мэдэгдэхүүнээ суралцаж байжээ.

Түүний Карьерын эхлэл

Лара ердөө таван настайгаасаа дуулж, жүжиглэж эхэлсэн бөгөөд түүний замнал маш эрт эхэлсэн. Тэрээр "Hard Rock Cafe", "Six Flags" зэрэг газруудад үзүүлбэрээ үзүүлж, дууны тэмцээнд түрүүлснээр Нью-Йорк хотын нэр хүндтэй урлагийн сургуулиудад (LaGuardia High School) суралцаж эхэлсэн. Өсвөр насандаа "Macy's", "Spotify"-ийн сурталчилгаанд тоглож, тэргүүн хатагтай асан Мишель Обамагийн "Global Girls Alliance" видеоны гол дүрд тоглож байв.

Global Girls Alliance видео: 

 "DREAM ACADEMY" БА KATSEYE-ИЙН НЭР

Лара 2023 онд HYBE болон Geffen Records-ын "The Debut: Dream Academy" шоунд 120,000 оролцогчдоос шигшигдэн 2-р байрт орж, хамтлагийн гишүүн болсон.
Хамтлагийн анхны нэр "Catseye" байсныг одоогийн загварлаг "Katseye" болгож өөрчлөх саналыг Лара өөрөө гаргасан нь дэмжигдэж байжээ. Ларагийн эмээ нь нас барахаасаа өмнө түүнд “cat’s eye” чулуу бэлэглэж байсан бөгөөд удалгүй тэр Katseye хамтлагт багтсан нь түүний хувьд “хувь тавилан” мэт санагдсан. 
Тэрээр Өмнөд Солонгосын томоохон энтертайнмент болох HYBE-ийн дор гэрээ байгуулсан анхны Энэтхэг гаралтай уран бүтээлч болсон юм.

НИЙГМИЙН НӨЛӨӨ БА ҮЗЭЛ БОДОЛ

Лара зөвхөн дуучин биш, соёлын төлөөлөл (Representation)-ийн төлөө хүчтэй дуугардаг нэгэн юм.

Соёлын бахархал: Тэрээр Энэтхэг соёлын бахархал болсон бинди (духны гоёл), Ом зүүлт, бугуйвчаар гоёх дуртай бөгөөд "Браун" (Brown) арьстай охидод өөртөө итгэх итгэл өгөхийг хичээдэг.

Зөв хандлага: Тэрээр "Body positivity" буюу бие махбодоо хайрлах, хоолны дэглэмийн буруу соёлын эсрэг үзэл бодлоо илэрхийлдэг.

Хүлээн зөвшөөрөгдөх: 2025 онд "Vogue India" түүний гоо үзэсгэлэнг өндрөөр үнэлж, "Teen Vogue" түүнийг хамгийн нөлөө бүхий 20 залуугийн нэгээр нэрлэжээ.

Сэтгэл зүй: Тэрээр сошиал медиа дахь арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл болон цахим дайралтын эсрэг тууштай зогсдог бөгөөд сэтгэл зүйн эрүүл мэндээ хамгаалахын тулд "X" (хуучнаар Twitter) платформыг ашиглахаа больсон гэдгээ хуваалцсан байдаг.

СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД

Грэммийн нэр дэвшигч: KATSEYE хамтлаг 2026 оны Грэммийн наадамд "Шилдэг шинэ артист" болон "Gabriela" дуугаараа "Шилдэг поп хамтрал" төрөлд нэр дэвшсэн нь Ларагийн карьерт маш том алхам болсон.

Baby Keem-ийн клип: 2026 оны 2-р сард Лара нэртэй рэппер Baby Keem-ийн "Birds & the Bees" дууны клипэнд гол дүрийн эмэгтэйн дүрийг бүтээж, жүжигчнийхээ авьяасыг дахин баталжээ.

 

GAP-ийн нүүр царай: Тэрээр алдарт "GAP" брэндийн жинсэн өмдний сурталчилгааны нүүр царай болсон. Сурталчилгааны зураг авалтад тэрээр Энэтхэг соёлын бэлгэдэл болсон хамрын гархи, бинди, Ом зүүлттэйгээ оролцсон нь "Representation" буюу соёлын төлөөллийн маш том жишээ болсон юм.

#Katseye #Лара