Монгол хэлбичгийн шалгалт өгөхөд АНХААРАХ ЗҮЙЛС


Б.Лхагвацэрэн | YOLO.MN
2019-03-22

Монгол Улсын Засгийн газрын 37 дугаар тогтоолд Их, дээд сургуульд элсэн суралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч Монгол хэлбичгийн шалгалтад заавал хамрагдахаар заасан.

Тус шалгалт маргааш буюу гуравдугаар сарын 23-ны өдөр 12:00 цагт улс орон даяар зэрэг эхэлнэ. Шалгалтад ирэхдээ бүрдүүлэх бичиг баримт, шалгалтын байрууд, анхаарах зүйлсийг нэгтгэн хүргэж байна.

Шалгалт нийтдээ 100 минут үргэлжлэх бөгөөд шалгалт эхлэхээс 1 цагийн өмнө шалгалтын байранд, 10 минутын өмнө шалгалт өгөх танхимд ирсэн байх шаардлагатай. Дурдсан хугацаанаас хоцорсон тохиолд шалгалтад орох боломжгүй.

МХБШ-ын шалгалтыг жилд 2 удаа зохион байгуулах бөгөөд эхний шалгалтад хүндэтгэн үзэх шалтгаанаар хамрагдаж чадаагүй болон босго онооны болзол хангаагүй шалгуулагчид дахин шалгалтад /2019.04.20/ орж болно.

Агуулгын хувьд МХБШ нь монгол хэл болон монгол бичгийн хэрэглээний чадвар сорьсон тест болон задгай хэлбэрийн даалгавраас бүрдэнэ.

Шалгалтад ирэхдээ дараах материалуудыг бүрүүлж ирнэ. Үүнд:

2019 онд ЕБС төгсөж буй шалгуулагчид:

  • Иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах бичиг баримт
  • Суудлын хуваарь
  • Сургуулийн захирлаар баталгаажуулсан 3*4 хэмжээтэй цээж зурагтай тодорхойлолт

Өмнөх онд төгссөн шалгуулагчид:

  • Иргэний үнэмлэх түүнтэй адилтгах бичиг баримт
  • Суудлын хуваарь
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ

Суудлын хуваарийг 2019 онд төгсөж байгаа шалгуулагчид https://eyesh.eec.mn/home/mhb хуудаст регистрийн дугаараар нэвтэрч, харин өмнөх оны шалгуулагчид www.eec.mn сайтийн шалгуулагчийн буланд нэвтэрч бүртгэлийн дугаар нууц үгээ ашиглан суудлын хуваариа тус тус хэвлэж авах юм.

Элсэлтийн ерөнхий шалгалтын эхний даваагаа давах гэж буй нийт уншигчдадаа амжилт хүсье!

 

#ЭЕШ2019, #ЭЕШ