12-Р АНГИЙН СУРАГЧИД: Энэ жил маш сайн хичээх болно


Сондор | YOLO.MN
2017-09-01

Хүүхэд залуусын дуртай баяруудын нэг Хичээлийн шинэ жил өнөөдөр буюу есдүгээр сарын 1-нд эхэлж байгаа билээ. Бид тус баярыг тохиолдуулан “Шилдэг” бүрэн дунд сургууль дээр зочилж хичээлийн шинэ жилийн нээлтэн дээр нь зочиллоо.

Гурван сар уулзалдаагүй найзууд зуны сонин хачинаа ярилцан ихэд хөгжилтэй байлаа. Авьяаслаг багачууд урлагийн үзүүлбэрээ үзүүлж, ангийн хүүхдүүд бөөгнөрөн зогсож хөгжилтэй зүйлс ярилцана.

Хичээлийн шинэ жил нь эхэлж байгаа сурагчдаас бид сэтгэгдлийг нь сонссон юм.

"Шилдэг" бүрэн дунд сургуулийн 6-р ангийн сурагч Ц.Энхжаргал

Би энэ жил "Шилдэг" дунд сургуульд  шилжин ирж байна. Учир нь англи хэлний чиглэлээр сурагчдыг сайн бэлтгэдэг болохоор ээжтэйгээ ярилцаад энэ сургууль руу шилжиж ирэхээр шийдсэн нь энэ юм. Шинэ анги хамт олонтой болно гэхээр сэтгэгдэл маш гоё байна мөн бага зэрэг сандарч байна.


"Шилдэг" бүрэн дунд сургуулийн 9-р ангийн сурагчид Л.Тояа

Өнөөдөр хичээл эхлээд маш гоё байна, баяртай байна. Ангийнхныгаа маш их санасан байна. Зарим нь их өндөр болж. Одоо би 9-р ангид суралцана. Энэ үе маш шийдвэрлэх, чухал үе болохоор өмнөхөөсөө улам сайн хичээж идэвхтэй байх болно. Би сургуулийнхаа таеквандо, төгөлдөр хуурын дугуйланд явдаг мөн дуулдаг.


"Шилдэг" бүрэн дунд сургуулийн 12-р ангийн сурагчид Б.Боргил, Б.Эрхэс, Т.Алдар

Энэ жил өнгөрсөн жилийнхээс илүү шинэ хүүхдүүд их олон болсон байна. Өөрийнхөө хийж чадахгүй, мэдэхгүй байгаа зүйл дээрээ төвлөрч хичээх болно гэж бодож байна. Учир нь бид одоо төгсөх ангийн сурагчид шүү дээ. Тэр дундаа манай сургууль IELTS, TOEFL, SAT шалгалтуудад бэлтгэдэг, эдгээр том шалгалтууд хүлээж байгаа учир өөрсдийгөө сайн бэлтгэж маш сайн хичээх болно.
 













#Happy #School #Education #Teenagers