"Rosé 7 жилийн турш хоёр долоо хоног тутамд үсний угаа цайруулж байна"


Т.Онон | YOLO.MN
ӨЧИГДӨР

Rosé-ийн шаргал үсийг өөрийн “онцлох бүтээлүүдийн нэг” хэмээн дурдсан үсчин ChaCha, сүүлийн долоон жилийн турш Rosé-ийн үсний угийг хоёр долоо хоног тутамд цайруулж ирсэн гэдгээ хуваалцсан байна.

“Rosé ойролцоогоор долоон жилийн турш шаргал үстэй байгаа. Тэр хоёр долоо хоног тутамд буддаг. Давтамж нь хэт ойр юм шиг санагдахаар нь би "Rosé минь, үс, хуйхны эрүүл мэндийнхээ төлөө арай удаан хугацааны зайтай цайруулбал ямар вэ?" гэж хэлсэн. Гэтэл Rosé "Миний үс, хуйхны эрүүл мэндээс илүү олон нийтийн өмнө би яаж харагдах нь надад чухал" гэж хариулсан,” хэмээн тэр ярьжээ.

Стилист мөн үсний уг сэргээх цаг таараад Rosé гадаадад байвал, тэр Парис, АНУ гээд хаана ч байсан нисэж очдог гэдгээ  хэлсэн байна.

“Хоёр долоо хоног өнгөрчихсөн байхад Rosé АНУ эсвэл Парист байвал би очихоос өөр сонголт байхгүй. Лос Анжелес, Сан-Франциско руу өглөө ирээд, үд гэхэд Rosé-ийн буудалд хүрч, хамт үдийн хоол идээд дараа нь цайруулах, будах ажлаа эхэлдэг. Ихэвчлэн 3–4 цагт үсээ цайруулж, будаж дуусдаг. Дууссаны дараа буудалдаа очиж шүршүүрт ороод, орой гэхэд буцаад нисэх буудал руу явдаг. Аз болоход тэр надад бизнес ангиллын тасалбар захиалж өгдөг. Хүн баян байна гэдэг нь заавал бизнес ангилал захиална гэсэн үг биш. Энэ нь тэр намайг хэр их бодож, хүндэлж байгааг харуулсан. Тэгээд би улам их хичээж ажиллах болсон” гэжээ.

Ташрамд дурдахад Rosé нь “APT.” дуугаараа BRIT Award-ын “International Song of the Year” шагналыг хүртсэн K-pop түүхэн дэх анхны уран бүтээлч болсон юм.

Интернэт хэрэглэгчдийн сэтгэгдлээс:

  • Rosé хүчтэй хуйх, мөнгөнийхөө ачаар л тэсэж байгаа байх… Гэхдээ үс нь нэлээн гэмтсэн харагддаг. Энгийн хүн бол даахгүй.
  • Хуйх нь үнэхээр маш бат бөх бололтой. Гэхдээ шаргал үс түүнд үнэхээр зохидог.
  • Долоон жил болчихсон гэж үү…
  • Ямар үнэтэй уг сэргээлт вэ.
  • Би үсээ 4 удаа цайруулаад бараг халзарчих шахсан.
  • Хуйх нь үнэхээр зүгээр байдаг юм болов уу
  • Зурган дээр үс нь нэлээд гэмтсэн харагддаг шүү
  • Тэр зүгээр л парик зүүж болохгүй юм уу?
  • Яагаад заавал шаргал байхыг хүсдэг юм бол?
  • Хоёр долоо хоног тутам гэвэл жилд 26 удаа гэсэн үг.
  • Тэр стилист ямар их нислэгийн оноо цуглуулсан бол?

#Rosé