Охид бүсгүйчүүдэд: Энэ өвлийн хувцасны тренд


Э.Цовоо | YOLO.MN
2018-11-19

Өвлийн хүйтэн уур амьсгал аль хэдийн иржээ. Хүйтэн, ширүүн цаг агаартай байсан ч манай YOLO-чид загвараа алдахгүй дулаахан хувцаслана гэдэгт итгэж байна. Тийм учраас уншигчдадаа зориулан энэ өвлийн хувцасны трендийг сонирхуулан хүргэж байна. Гэхдээ хамгийн чухал нь дулаан явах шүү, YOLO-гийн уншигчдаа.

ҮСЛЭГ ЧИХЭВЧ

Өвлийн цагт хөөрхөн охидуудын чих их даардаг шүү дээ. Харин энэ өвлийн тренд бүтээгдэхүүнд үслэг чихэвчүүдийг онцолжээ. Үүнийг зүүсэн байхад эгдүүтэй харагдахаас гадна дулаан явахнээ.

ОРООЛТ

Энэ өвөл ийм онцгой ороолт тренд болжээ. Уг ороолтны давуу тал нь үслэг ноосон эдлэл биш тул тухгүй мэдрэмж өгөхгүй, хөнгөн мөн хүйтэн агаар нэвтрүүлэхгүй аж.

НООЛУУРАН БЭЭЛИЙ

Ноолууран бээлий нь гарыг дулаан байлгахаас гадна чамин харагдуулна. Тренд зүйлсийн нэг болохгүй гээд яах вэ.

ҮСЛЭГ ХҮРЭМ

Зөөлхөн үслэг хүрэм таныг маш тухтай байлгах ба загварлаг харагдуулна. Гэхдээ маш хүйтэн өдөр өмсөж болохгүй гэдгийг сануулж байна.

БАГА ЗЭРЭГ ТОМДСОН ХҮРЭМ

Энэ өвлийн нэгэн тренд бол томдсон хүрэм буюу куртик. Том хувцаснууд ч биед тухтай байдаг шүү.

ӨСГИЙТЭЙ ӨВЛИЙН ГУТАЛ

Намхан ултай гутлыг өвөл өмсөх нь эрүүл мэндэд бага зэрэг муу гэдэг. Харин энэ өвлийн трендэд өсгийтэй өвлийн гутал багтжээ. Гэхдээ өөртөө таарсан бага зэргийн өсгийтэй гутал сонгохыг зөвлөж байна.

НЭХМЭЛ НООСОН ЦАМЦ

Нэхмэл ноосон цамцгүйгээр өвлийг төсөөлшгүй. Гэхдээ энэ удаа илүү тод өнгийн ноосон цамцнууд тренд болжээ охидоо.

#Trend