"Японы Поп Соёлын Өдөрлөг" зохион байгуулагдана


Б.Дариа | YOLO.MN
2022-02-16

Монгол, Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг “Монгол, Японы хүүхэд, залуучуудын найрамдал, солилцооны жил” болгон зарлах санаачилга дэвшүүлсэнтэй холбогдуулан 2022 оныг “Монгол, Японы хүүхэд залуучуудын найрамдал, солилцооны жил” болгож, жилийн турш тэмдэглэн өнгөрүүлэхээр төлөвлөж байна. Үйл ажилагааны хүрээнд "Монгол Японы Поп Соёлыг Сонирхогчдын холбоо" НҮТББ нь  дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн баярт зориулж Монгол, Японы Поп Соёлын Өдөрлөг – 2022 арга хэмжээг хүүхэд залуустаа зориулан зохион байгуулах гэж байна.

Өдөрлөгийн үеэр анимэ, кендо, амьд хөгжмийн үзүүлбэрүүд тоглогдох бөгөөд манга бүтээх, дуу, косплэй зэрэг олон уралдаан тэмцээн зохион байгуулагдах учир Япон улсын соёлыг сонирхогч хүүхэд залуус та бүхэн очиж нэг өдрийг хөгжилтэй, дурсамжтай өнгөрүүлээрэй.
Хэзээ: 2022 оны хоёрдугаар сарын 26-ны 12:00 цагт
Хаана: The Corporate Hotel and Convention Centre

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.

 

 

#Хаана юу болох вэ? #Өдөрлөг #Поп