

Дэлхий дээрх хүн амын 0.07% нь өндөр өдөр төрдөг. Учир нь уг өдөр болох 02 сарын 29-ны өдөр дөрвөн жилд нэг л удаа тохиодогтой холбоотой.
Дэлхий нарыг бүтэн тойрох хугацаа 365 хоног байдаг гэдгийг бид сайн мэднэ. Гэхдээ бодит байдал дээр дэлхий маань нарыг тойрохдоо 365 хоногоос арай урт хугацааг зарцуулдаг аж. Ийм учраас бид дөрвөн жил тутамд нэг удаа жилийн 365 бус харин 366 хоногийг туулж өнгөрүүлдэг байх нь ээ.

Хэдий дөрвөн жилд нэг л удаа тохиох өдөр ч гэлээ уг өдөр 5 гаруй сая хүн мэндэлсэн байдгийн нэг нь “Эрүүл мэндийн шинжлэх ухааны коллеж”-ийн 2-р курсын оюутан Мэдди Брок юм.

Тэрбээр өөрийн төрсөн өдрийг өвөрмөц гэж боддог ч заримдаа жаахан бэрхшээл гардаг тухайгаа хэлээд:
“Энэ жил би 20 хүрч байгаа ч яг өдрөөрөө бодоод үзвэл миний төрсөн өдөр яг таван удаа л болсон. Өндөр өдөр төрсөн зарим хүмүүс төрсөн өдрөө 02 сарын 28-нд эсвэл 03 сарын 01-нд тэмдэглэдэг ч би энэ хоёрын аль өдөр нь ч төрөөгүй болохоор аль нэгийг нь сонгож тэмдэглэнэ гэвэл жаахан хачин шүү дээ. Гэхдээ л төрсөн өдрөө тэмдэглэх ёстой учраас би 03 сарын 01-ийг сонгодог. Учир нь энэ өдөр би аль хэдийн хүрэх насаа хүрчихсэн байх болно”
Дөрвөн жилд ганц л удаа тохиох төрсөн өдрөө Брок аль болох онцгой тэмдэглэхийг эрмэлздэг. Тиймээс ч тэр 2024 онд таван насныхаа төрсөн өдрийг өөрийн гэр бүлийн гишүүн мэт үздэг хүмүүстэйгээ хамт тэмдэглэжээ.

“Жил бүр би төрсөн өдрөөрөө ямар нэгэн зүйл хийдэг ч яг жинхэнэ төрсөн өдөр минь болох жил надад арай илүү онцгой санагддаг. Төрсөн өдөр минь л онцгой болохоос биш би өөрөө жирийн хүн тул мэдээж бусад хүмүүс яаж төрсөн өдрөө тэмдэглэдэг, би ч бас яг л тэгж тэмдэглэдэг”
Түүний коллежийн найз болох Райли Моррил Брокийг өндөр өдөр төрсөн гэдгийг мэдээд тийм ч их гайхаагүй байна.
Райли “Би энэ жил л өөрийнхөө найзаар дамжуулж Броктой танилцсан. Түүнийг харсан мөчдөө л би түүнд ямар нэгэн онцгой зүйл байгааг мэдэрсэн гэвэл буруудахгүй. Түүнд нэг л тийм хөгжилтэй, гэгээлэг энерги байдаг. Брокийг дөрвөн жилд нэг л удаа болдог төрсөн өдөртэйг мэдэхэд надад тийм ч хачин санагдаагүй. Заримдаа би түүнийг миний уулзаж байсан хамгийн ухаантай таван настан хэмээн цаашлуулдаг”

Брок нь өндөр өдөр төрсөн таван сая хүний нэг байгаад зогсохгүй яг төрөх ёстой байсан өдрөө төрсөн дэлхийн хүн амын 4%-ийн нэг байна.
“Би яг л төрнө гэж тооцоолсон өдрөө төрсөн. Үүнийг ховор тохиолдол гэдгийг мэдэх ч төрөх ёстой байсан өдөр минь өндөр өдөр байсан нь бүр ч догь санагддаг л даа. Эцэг эх хоёр маань албаар намайг төлөвлөж ховор өдөр төрүүлээгүй бүх зүйл зүгээр л цаанаасаа тэгээд таарчихсан.”
Брокийн ээж охиныхоо тухай ярихдаа “Охин маань өндөр өдөрт төрсөн нь зүгээр л санаандгүй зүйл байсан. Хэдийгээр бид түүнийг 02 сарын 29-нд төрнө гэдгийг эмчээс сонссон ч яг тэр өдрөө төрчихнө гэж бодоогүй. Үнэндээ миний хувьд энэ тохиолдол үнэхээр онцгой бөгөөд онцгой охинд зориулсан онцгой төрсөн өдөр.”
Эх сурвалж: marquettewire
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!