34 хоногийн хугацаанд 5 сая үзэлттэй анхны солонгос кино " Smugglers” боллоо


YOLO.mn | YOLO.MN
2023-08-30

 “Хууль бус наймаачид” кино Солонгосын бокс оффисын шинэ амжилтыг тогтоолоо. Алдартай жүжигчдийн тоглосон тулаант төрлийн тус кино  албан ёсоор 5 сая үзэгчийн хүртээл болсныг Солонгосын кино зөвлөл мэдээлэв. “Хууль бус наймаачид” кино нь долоодугаар сарын 26-нд нээлтээ хийсэн бөгөөд 34 хоногийн хугацаанд дээд амжилтыг тогтоосон юм.

“The Roundup: No Way Out” (“Хууль бус 3”) киноны дараа 2023 онд нээлтээ хийсэн хоёр дахь кино юм. Киноны үйл явдал 1970-аад оны үед өрнөх бөгөөд тайван амгалан тосгонд далайн гүний шумбагчид санамсаргүй байдлаар хууль бус наймаантай орооцолдсон тухай өгүүлдэг. Киноны гол дүрд Ким Хэ Сү, Жо Ин Сон тэргүүтэй жүжигчид тогложээ.  

Эх сурвалж: Soompi

#мэдээ