Австралийн ТЭТГЭЛЭГТ хөтөлбөр зарлалаа


А. Мишээл | YOLO.MN
2021-01-05

Австрали улсын 2022 оны тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ. Уг тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй иргэдийг өргөдлөө 2021 оны хоёрдугаар сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн дотор илгээхийг Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн газраас мэдээллээ. 

Өргөдөл гаргагчдыг мэргэжлийн болон хувь хүний ур чадвар, академик чадамж, нэн ялангуяа Монгол Улсад тулгамдаж буй хөгжлийн сорилтуудыг шийдвэрлэхэд оруулж чадах хувь нэмрийг харгалзан үнэлж сонгодог байна. 

БОЛЗОЛ ШАЛГУУРУУД:

Австралийн тэтгэлэгт хөтөлбөрт өргөдөл гаргагчид "Австралийн тэтгэлгийн бодлогын гарын авлага"-д дурдсан бүх ерөнхий шалгуурыг хангасан байна.

АНГЛИ ХЭЛНИЙ ШАЛГУУРУУД:

Өргөдөл гаргагчид 2022 оны нэгдүгээр сарын 1-ний байдлаар хүчинтэй Academic IELTS-ийн голч оноо 6,5 болон түүнээс дээш /нэгж оноо 6,0-с доошгүй/ эсвэл iBT-TOEFL эсвэл PTE-ийн дүйцэх оноотой байна. 

СУРАЛЦАЖ ЭХЛЭХ ХУГАЦАА: 

Тэтгэлэгт шалгарагсад тухайн жилдээ суралцаж эхлэх шаардлагатай. Тэтгэлэгт хамрагдах жилийнхээ 11-р сараас өмнө суралцаж эхэлж чадахгүй нөхцөлд тэтгэлэг цуцлагдах болно. 

САНАМЖ: "COVID-19" цар тахалтай холбоотой олон улсын аяллын хязгаарлалтаас шалтгаалан Австралид суралцаж эхлэх хугацаа өөрчлөгдөж болзошгүй.

ЦАХИМ ӨРГӨДӨЛ: 

OASIS цахим хуудсаар орж өргөдөл гаргана уу. Өргөдөл гаргагчид дээр дурдсан хугацаанд багтаж цахим хэлбэрээр өргөдөл гаргана. Өргөдөл хаах хугацаа ойртох тусам Цахим өргөдлийн системийн (OASIS) ачаалал огцом нэмэгдэж, саатал учирч болзошгүйг анхаарна уу.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор авна уу.

https://www.australiaawardsmongolia.org/.../Country... /англи/
https://www.australiaawardsmongolia.org/.../Country... /монгол/
https://www.australiaawardsmongolia.org/.../англи/
https://www.australiaawardsmongolia.org/scholarships/faqs/  /нийтлэг асуулт, хариулт/

Фэйсбүүк хуудас: Australia Awards Mongolia - Scholarships Program - AAM

#Australia Awards #Тэтгэлэг