

Монгол улсын зэвсэгт хүчний түүхт 105 жилийн ойн хүрээнд Шилдэг богино видео контент (рийл) шалгаруулах уралдаан зарлажээ.
УРАЛДААНЫ АНГИЛАЛ, ХАМРАХ ХҮРЭЭ
Уралдааныг “Мэргэжлийн” болон “Сонирхогчдын” гэсэн хоёр төрлөөр зохион байгуулна. Мэргэжлийн ангилалд мэргэжлийн студи, редакц, олон нийтийн хэвлэл мэдээллийн байгууллагын уран бүтээлчид оролцоно. Сонирхогчдын ангилалд контент хөгжүүлэгч сонирхогч Зэвсэгт хүчний алба хаагчид, иргэд, хэн бүхэн нээлттэй оролцоно.
ШАГНАЛ УРАМШУУЛАЛ
Мэргэжлийн ангилал
Сонирхогчдын ангилал:
СЭДЭВ, АГУУЛГА
Зэвсэгт хүчний алдар гавьяа, түүхэн замнал, бахархалт үйлс, өнөөгийн хөгжил, дэвшил, эх оронч үзэл, цэргийн хөдөлмөрийн онцлог, албаны болоод мэргэжлийн бахархал, цэргийн алба хаагчийн ёс зүй, хандлагыг эергээр нийгэм олон нийтэд дүрслэн харуулсан Зэвсэгт хүчин, цэргийн албаар бахархах бахархлыг төрүүлэхүйц агуулгатай байна.
БҮТЭЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА
ХУГАЦАА
Уралдаанд оролцогчид өөрийн бүтээлийн холбоос (линк)-ыг цахим хэлбэрээр 2026 оны 03 дугаар сарын 01-ний дотор ЗХЖШ-ын Хэвлэл мэдээллийн хэлтэст Press@mil.gov.mn хаягаар цахимаар ирүүлэх, түүнчлэн бүтээлийг постлож цахим орчинд байршуулах үед тавих товч гарчиг, оролцогчийн нэр, байгууллага, холбоо барих дугаар, бусад холбогдох мэдээллийг ирүүлнэ. (Хугацаа хоцорч ирүүлсэн материалыг уралдааны шалгаруулалтад оруулах боломжгүйг анхаарах!)
ШАЛГАРУУЛАЛТ
Уралдааны ангилал тус бүрд ирүүлсэн бүтээлийг ЗХЖШ-ын Хэвлэл мэдээллийн хэлтсээс хоёр үе шаттайгаар шалгаруулна.
Нэгдүгээр шатанд уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээс дараах шалгуурыг үндэслэн бүтээлүүдээс сонгон шалгаруулна. Үүнд:
Энэ шатны шалгаруулалтын оноо үнэлгээ нь шалгаруулалтын үнэлгээний 40 хувь байна. Шалгарсан бүтээлүүдийг ЗХЖШ-ын албан ёсны пэйжээр дамжуулан 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл олон нийтэд сурталчилна.
Уралдааны хоёрдугаар шатанд тухайн бүтээлийн нийт үзэлт, сошиал хандалтыг харгалзаж үзнэ. Лайк-1 оноо, сэтгэгдэл-2 оноо, хуваалцах-3 оноогоор тооцож их онооны дарааллаар эрэмбэлэх ба уралдааны шалгаруулалтын үнэлгээний 40 хувь байна.
Хоёр шатны үнэлгээг харгалзан шүүгчдийн комисс шилдэг бүтээлүүдийг үнэлэх ба энэ үнэлгээ нь шалгаруулалтын үнэлгээний 20 хувь байх бөгөөд (40%+40%+20%) хоёр шатны үзэлттэй хамтатган 100% гэж тооцож эцсийн нэгдсэн дүнг гаргаж, ялагчдыг тодруулна.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!