Ирэх долоо хоногт ХААНА, ЮУ болох вэ? (03.29-04.04)


Сэтгүүлч Б.Намуун | YOLO.MN
2021-03-26

Сүүлийн саруудад цар тахлын улмаас арга хэмжээ, сургалтууд цахимаар зохион байгуулагдах нь их болж, бид ч “new normal” буюу шинэ хэвийн байдалдаа дасан зохицож эхэлжээ. Ирэх долоо хоногт цахим арга хэмжээнүүд их зохион байгуулагдахын зэрэгцээ үзвэр үйлчилгээний байгууллагууд халдвар хамгааллын дэглэмээ сахиж шинэхэн үзэсгэлэнгээ олны өмнө дэлгэх нь.

Ингээд гуравдугаар сарын 29-нөөс дөрөвдүгээр сарын 4-ний өдрүүдэд зохион байгуулагдах үйл ажиллагаануудын талаарх мэдээллийг багцлан хүргэж байна.

СУРГАЛТ

1. ЭРҮҮЛ ХООЛОО ГЭРТЭЭ ХИЙЦГЭЭЕ!

Хэзээ: Гуравдугаар сарын 29-нд

Хаана: Онлайнаар

Зохион байгуулагч: Dress for Success Ulaanbaatar

Үргэлжлэх хугацаа: 1+ цаг

Тайлбар: “Dress for Success Ulaanbaatar”-ын эмэгтэйчүүдийг дэмжих сарын аяны хүрээнд зохион байгуулагдаж буй ээлжит сургалтаар “Greenlips” компанийн үүсгэн байгуулагч Ж.Пүрэвжав уригдаж эрүүл хооллолтын хичээл орох аж. Сургалтаар ногоон смүүти болон грек салатыг хэрхэн хийхийг заана.

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

2. КОВИД-19 БА ЗАЛУУ БИЗНЕС ЭРХЛЭГЧИД: БИЗНЕСЭЭ ХЭРХЭН ОНЛАЙН БОЛГОХ ВЭ?

Хэзээ: Гуравдугаар сарын 31-ний 11 цагт

Хаана: Онлайнаар

Зохион байгуулагч: Монголын залуучуудын эвсэл

Үргэлжлэх хугацаа: 1+ цаг

Тайлбар: Хэрвээ цар тахлын тархалт, хориг таны бизнес эрхлэлтэд сөрөг нөлөө, саад бэрхшээл үүсгэж, түүнийг даван туулахад тань тусламж хэрэгтэй байвал уг сургалтыг сонирхоорой. Энэхүү сургалтаар бизнесээ онлайн болгоход шаардагдах мэдлэг олгохын сацуу онлайн орчинд бизнесээ амжилттай эрхэлж буй залуусыг урьж туршлага солилцох аж.

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

ҮЗВЭР ҮЙЛЧИЛГЭЭ

3. “ДЭЛГЭР ЦАГ” УРАН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭН

Хэзээ: Гуравдугаар сарын 21-нээс 31-нийг хүртэл ажлын өдрүүдэд 10.00-20.00 цагт

Хаана: Чойжин сүйтэс барилгын 2 давхарт

Зохион байгуулагч: “Art of UB” галерей, зураач Х.Энхномин

Үргэлжлэх хугацаа: 10 цаг

Тайлбар: Монголын урчуудын эвлэлийн гишүүн, зураач Х.Энхномингийн бие даасан үзэсгэлэнд хаврыг санагдуулам өнгө төрх, монгол уламжлалыг орчин үетэй хослуулсан гайхалтай уран зургууд таныг хүлээж байна.

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

4. “НАРНЫ УНАГА” БИЕ ДААСАН УРАН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭН

Хэзээ: Гуравдугаар сарын 27-ноос дөрөвдүгээр сарын 5-ныг хүртэл

Хаана: Дүнжингарав худалдааны төвийн эсрэг талд “Монгол арт” галерей

Зохион байгуулагч: Монгол арт галерей, зураач Б.Лувсанпэрэнлэй

Тайлбар: Зураач Б.Лувсанпэрэнлэйн бие даасан уран бүтээлийн үзэсгэлэнд урилгаар зураач А.Уянгын уран бүтээлүүдээс мөн толилуулна.

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

5. "ТҮҮХИЙГ ӨРТӨӨЛСӨН МОНГОЛ ЭРЧҮҮД" ҮЗЭСГЭЛЭН

Хэзээ: Гуравдугаар сарын 27-ноос дөрөвдүгээр сарын 5-ныг хүртэл

Хаана: Дүнжингарав худалдааны төвийн эсрэг талд “Монгол арт” галерей

Зохион байгуулагч: Монгол арт галерей, зураач Ч.Цогбаяр

Тайлбар: Зураач Ч.Цогбаярын анхны бие даасан уран бүтээлийн үзэсгэлэнд нийт 20 бүтээл дэлгэжээ. Үүний 10 орчим нь шилийн сайн эрчүүдийн тухай, үлдсэн бүтээл нь эртний Киданы үе болон XIII зууны үеийн эрчүүдийн амьдралын хэв маягийг харуулжээ.

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

УРАЛДААН ТЭМЦЭЭН

6. “МИНИЙ МЭДЭХ РАДИО” ГАР ЗУРГИЙН УРАЛДААН

Бүтээл хүлээн авах сүүлийн хугацаа: Дөрөвдүгээр сарын 15-ны 16.00 цаг хүртэл

Зохион байгуулагч: Радио телевизийн үндэсний сүлжээ

Тайлбар: Уралдаан сургуулийн өмнөх нас, бага, дунд, ахлах анги гэсэн дөрвөн насны ангиллаар зохион байгуулагдана. Насны ангилал болгонд I, II, III, Тусгай байр эзлүүлэн шагнаж урамшуулах аж.

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

#Event #Залуу үе