Reunion-ын дараах “Single’s Inferno 5” шоуны хамгийн алдартай оролцогчид


Т.Онон | YOLO.MN
ӨЧИГДӨР

2-р сарын 14-нд, Валентины өдөр Netflix Single’s Inferno 5-ийн Reunion нэвтрүүлэг цацагдсан. Reunion-ы дараах байдлаар инстаграмд хамгийн алдартай оролцогчдыг жагсааж байна.              

8. Lee Joo Young

Жагсаалтын наймдугаарт Joo Young байна. Reunion-ын дараа түүний дагагчдын тоо 507 мянга болсон. Шоу нээлтээ хийж байх үеийн сүүл сард (1-р сарын сүүл) Joo Young‑д 100 мянга дагагч байжээ.

Дагагчдын тоо: 507к

7. Choi Mina Sue

Mina Sue энэ улирлын хамгийн их яригдаж байсан оролцогчдын нэг байсан тул Reunion-ын дараа түүний дагагчдын тоо 500 мянга гаруй болсон нь гайхах зүйл биш. Шоу нээлтээ хийж байх үеийн сүүл сард түүний дагагч 154 мянга байжээ.

Дагагчдын тоо: 513 к

6. Jo I Geon

Тоглоомын дүрмийг өөрчлөгч I Geon‑ийн дагагчдын өсөлт хамгийн их байсан. Single’s Inferno 5 анх эхэлж байсан үед 9.8 мянга байсан бол Reunion-ын дараа 639 мянга болжээ.

Дагагчдын тоо: 639 к

5. Lim Su Bin

Su Bin жагсаалтын 5-р байранд орж, 825 мянга дагагчтай байна.

Дагагчдын тоо: 825 к

4. Song Seung Il

Song Seung Il Instagram дээр хамгийн олон дагагчтай эрэгтэй оролцогч юм. Reunion-ын дараа түүний дагагчдын тоо түр буурсан байна. Учир нь Min Gee‑тэй болсон явдлаас болсон байж магадгүй. Харин одоо дагагчдын тоо дахин өсч, 888 мянга хүрчээ.

Дагагчдын тоо: 888 к

3. Kim Go Eun

Шоу нээлтээ хийж байх үед Go Eun эмэгтэй бусад оролцогчдын дунд хоёрдугаарт орсон дагагчтай байсан бөгөөд одоо ч хамгийн олон дагагчтай оролцогчдын нэг хэвээрээ байна.

Дагагчдын тоо: 1.1 М

2. Park Hee Sun

Нэгдүгээр сарын сүүлд Hee Sun Instagram дээр хамгийн бага дагагчтай эмэгтэй оролцогч байсан. Тухайн үед 37.3 мянга дагагчтай байсан бол одоо 1 сая гаруй дагагчтай болсон.

Дагагчдын тоо: 1.3 М

1. Kim Min Gee

Kim Min Gee (бас Kim Min Ji гэж нэрлэгддэг) Single’s Inferno үзэгчдийн хамгийн дуртай оролцогчдын нэг. Шоу нээлтээ хийж байх үед тэр мянга мянган дагагч нэмсэн, Reunion-ын дараа ч дагагчдын тоо улам өсч, Instagram дээр хамгийн олон дагагчтай оролцогч болжээ.

Дагагчдын тоо: 1.7 М

#Single’s Inferno 5