ЯПОН киноны өдрүүдээр ЗУРГААН КИНОГ ҮНЭГҮЙ үзүүлнэ


Үжин | YOLO.MN
2017-01-13

Япон киноны өдрүүд энэ сарын 18-20-ны өдрүүдэд Тэнгис кинотеатрт болно. Арав дахь удаагийн “Япон киноны өдрүүд"-ийг Японы Элчин сайдын яам, Япон сан хамтран зохион байгуулж байгаа юм.

Нийт зургаан киног иргэдэд үнэ төлбөргүй хүргэх бөгөөд

Нэгдүгээр сарын 18-нд

15.00 цагт дэлхий дахинд танигдсан, хүүхэлдэйн киноны нэр найруулагч Шинкай Макотогийн зохиол, найруулга “Үгсийн цэцэрлэгт хүрээлэн”
18.00 цагт Дүпү үйлдвэрлэгч болон түүний амьдралын түшиг тулгуур эхнэртэйгээ ээдрээтэй амьдралын талаар өгүүлэх “Үүрийн гэгээ”

Нэгдүгээр сарын 19-нд

15.00 цагт Кара-агэ буюу шарсан тахианы мухлаг олнооор байх Ооита мужийн Үса хотын нэгэн хоолны газрыг ажиллуулдаг эв түнжин муутай нэгэн гэр бүл үүнийхээ ачаар хэрхэн дахин эв нэгдэлтэй болж буйг хариуулсан “Кара-агэ АНУ”
18.00 цагт Далайн эргийн төрөлх хотдоо өөрсдийн хүссэн амьдралыг бүтээхээр эрэлхийлж буй хоёр бүсгүйн  нэгэн зуны түүхийг өгүүлэх “Яндашгүй их далай”

Нэгдүгээр сарын 20-нд

15.00 цагаас Хоккайдод байх хөдөө аж ахуйн нэгэн ахлах сургуулийн сурагчид фермд дадлага хийх бөгөөд ажлын хатууг суралцахын хажуугаар морь унаж сурах зэргээр хэрхэн хатуужиж өсч торниж байгааг сонирхолтойгоор дүрсэлсэн “Мөнгөн Халбага”
18.00 цагт Хоккайдогийн Сорачи тосгонд орших нэгэн дарсны үйлдвэрт усан үзмийн дарс хийхэд бүхий л сэтгэлээ зориулах Ао болон түүний дүү Рокү нарын тайван амьдралд нэгэн бүсгүй гарч ирснээр өөрчлөлт орж буй тухай өгүүлэх “Усан үзмийн нулимс” кинонууд гарах юм.

Хэдийгээр кино үнэ төлбөргүй ч нэг удаагийн үзвэрийг эхний 200 хүн үзэх боломжтой.

#Movie #Japan #Freetime