Морь жилийн зурхай


С.Оюундарь | YOLO.MN
ӨНӨӨДӨР

Галт Морин жил нь 60 жилд нэг удаа тохиодог бөгөөд энэ үед хүмүүсийн амьдралд өөрчлөлтүүд маш хурдан болоод өрнөдөг гэж үздэг.

Алдарт мэрэгч Тон Пик-Ха энэ жилийнхээ мэргийг буулгасан байна. Тэрбээр таны тухай юу гэж хэлсэн байгааг сонирхоод үзээрэй. Магадгүй та энэ жилийн хамгийн азтай хүн байх болно гэдгээ мэдэж авах ч юм бил үү?

Хулгана (1936, 1948, 1960, 1972, 1984, 1996, 2008, 2020)

  • Азын тоо: 4, 9
  • Азын өнгө: алтлаг болон мөнгөлөг өнгөнүүд
  • Азын элемент: алт

Хулгана жилтнүүдийн хувьд энэ жил яг л галзуу хулгана дээр суусан мэт маш их үйл явдал тохиолдсон жил болох нь ээ.

Жилийн эхэнд боломжтой бол гэрлэх, шинэ байшин авах, хүүхэдтэй болох, бизнес эхлүүлэх зэрэг тэмдэглүүт зүйлүүдийг хийх нь ирж магадгүй сөрөг энергийг тэнцвэржүүлнэ.

Хэдийгээр морь жилд хулгана жилтнүүдийн хувьд азийн од гарч ирэхгүй байгаа ч ажил, мэргэжлийн хувьд өсөлт, аз тохиосон жил байх нь.

Үхэр (1937, 1949, 1961, 1973, 1985, 1997, 2009, 2021)

  • Азын тоо: 2
  • Азын өнгө: үзмэн ягаан
  • Азын элемент: аметист

Үхэр жилтнүүд энэ жил хайр дурлал болон нийгмийн харилцааны тал дээр тийм ч сайн байхгүй бололтой. Тэгсэн ч тэднийг ажил хөдөлмөр болон хөрөнгө мөнгөний тал дээр азын од ивээж буй.

Энэ жил үхэр жилтнүүд өмнө өөрийн суулгасан байсан үрнээсээ жимсийг нь цуглуулж, өгөөжийг нь хүртэх жил байна. Мөн та өөрийн чадварыг таниулж, хэн гэдгээ харуулахад яг л тохирсон үе байх нь ээ.

Бар (1938, 1950, 1962, 1974, 1986, 1998, 2010)

  • Азын тоо: 1
  • Азын өнгө: хар
  • Азын элемент: обсидиан

Энэ жил бар жилтнүүдийн хувьд аз од нь гийсэн жил болох нь ээ.

Танд туслах сайн санаатантай таарснаар энэ жил та хувийн болоод ажлын газрын талбар дээрээ бүгдийг сайн хийж чадна. Энэ бол боломжийг атгаж, шаргуу хөдөлмөрлөх цаг үе шүү.

Тэгсэн ч таныг хорлох гэсэн муу санаатан байгаа бололтой. Тиймээс тэдэнтэй маргаан үүсгэж асуудал тарихгүйн тулд энэ жилдээ бар жилтнүүд уур уцаараа хянан, аль болох тайван байхыг хичээгээрэй.

Туулай (1939, 1951, 1963, 1975, 1987, 1999, 2011)

  • Азын дугаар: 8
  • Азын өнгө: ногоон
  • Азын элемент: брюз, нефрит

Туулай жилтнүүдийн хувийн харилцаа болон сэтгэл санааны байдал тогтворгүй жил байх нь. Азаар энэ жил туулайнуудын хувьд эд баялаг, мөнгөний жил байх бөгөөд шаргуу хөдөлмөрлөсөн зүйл тана ардаасаа шагналыг дагуулах аж.

Туулай жилтнүүдийг ивээх однуудын ачаар ажил болон санхүүгийн байдал нь сайн байна.

Гэрлэлт болон хүүхэд гэх мэт аз жаргалтай үйл явдлууд ч харагдаж байна. Мөн тэднийг хэцүү хүнд нөхцөл байдалд орох үед туслах хүн заавал гарч ирэх тул санаа зовох зүйлгүй.

Луу (1940, 1952, 1964, 1976, 1988, 2000, 2012)

  • Азын тоо: 10
  • Азын өнгө: бор
  • Азын элемент: алмаз

Морь жилдээ луугийнхан өөрсдийн хичээл зүтгэлийн үр дүнг амсах болно. Луу жилтнүүдийн ажлын талбарыг ивээсэн од ч бас тодоор гялалзаж байна.

Хэн нэгнээс цалинждаг луу жилтэй хүмүүсийн хувьд энэ жил тушаал дэвшиж, цалингаа нэмүүлэх бүрэн боломжтой ба өөрийн компани, бизнесээ эрхлэгчдийн хувьд орлого тана хоёр нугалагдаж орж ирэх магадлалтай.

Аливаа тулгарсан асуудлууд аяндаа шийдэгдэнэ.

Могой (1941, 1953, 1965, 1977, 1989, 2001, 2013)

  • Азын тоо: 6
  • Азын өнгө: цэнхэр
  • Азын элемент: сувд

Могой жилтнүүд энэ жил хичээж, шаргуу ажиллаж чадвал түүнээсээ ашиг олох болно.

Санхүү, ажил болон хувийн харилцаанд ихээхэн хэмжээний эерэг өөрчлөлтүүд харагдаж байна. Хувиараа бизнес эрхлэгчид өрсөлдөгчдөөсөө онцгойрон үйлчлүүлэгчдийнхээ сэтгэлийг татах болно.

Энгийн ажилчдын хувьд боломж олдсон даруй өөрийнхөө чадварыг харуулж чадвал цалингийн хэмжээ өсөх хандлагатай. Мөн илүү дээр нөхцөлтэй шинэ ажлын байрны санал ирж магадгүй.

Морь (1930, 1942, 1954, 1966, 1978, 1990, 2002, 2014)

  • Азын тоо: 1
  • Азын өнгө: хар
  • Азын элемент: аквамарин

Морь жилтнүүдийн хувьд энэ жил өөрчлөлтүүдээр дүүрэн жил байх нь.

Таны дээрээс маш олон азын одод гийж байгаа ба эдгээр азын оддын ачаар таны манлайлагч чадвар, бусдад үзүүлэх нөлөө төвийж гарч ирнэ. Ялангуяа барилга болон инженерийн ажил хийгчдэд ээлтэй жил болох төлөвтэй.

Хонь (1931, 1943, 1955, 1967, 1979, 1991, 2003, 2015)

  • Азын тоо: 4
  • Азын өнгө: цагаан
  • Азын элемент: стерлинг мөнгө

Энэ жил хонинуудын хувьд өнгөрсөн жилээс хамаагүй сайн жил болж өнгөрөх бололтой.

Удаан хугацааны төлөвлөгөө хэн нэгний тусламжтайгаар хэрэгжиж эхлэх бөгөөд энэ нь таны ажил, санхүүгийн байдал эергээр нөлөөлнө.

Мөн үйлдвэр, санхүү, машин зэргүүдэд жил эрхэлдэг хонь жилтнүүдэд аз од тохиох нь.

Бич (1932, 1944, 1956, 1968, 1980, 1992, 2004, 2016)

  • Азын тоо: 5
  • Азын өнгө: шар
  • Азын элемент: цитрин

Бич жилтнүүдийн санхүүгийн байдал өмнө жилийнхээс хамаагүй сайн байх нь.

Бич жилтнүүд энэ жил байнга нэг газартаа байгаад байлгүй өөр газарт очих боломж гарвал шүүрээд авах хэрэгтэй.

Хэрвээ та өөр улсад очиж суурьших эсвэл гадаадад өмч хөрөнгө худалдаж авахаар төлөвлөж буй бол одоо л хэрэгжүүлдэг цаг нь шүү.

Тахиа (1933, 1945, 1957, 1969, 1981, 1993, 2005, 2017)

  • Азын тоо: 5, 10
  • Азын өнгө: гүн бор
  • Азын элемент: барын нүд

Энэ жил тахиа жилтнүүд маш олон сайн санаат хүмүүсээр хүрээлэгдэнэ. Үүнээс гадна ажил мэргэжил болон санхүүгийн тал дээр аз одтой байх нь.

Тахиа жилтнүүдийн мэрэгт буусан однуудын нэг нь үр шим болон шилжилт хөдөлгөөнийг илэрхийлж байгаа нь гэрлэлт, хүүхэд зэргийг илтгэдэг. Гэрлэсэн тахианууд хүүхэдтэй болж ч магадгүй юм.

Нохой (1934, 1946, 1958, 1970, 1982, 1994, 2006, 2018)

  • Азын дугаар: 6
  • Азын өнгө: саарал
  • Азын элемент: индранил

Нохой жилд төрөгсдийг тайван, амгалан жил хүлээж байна. Маш олон азын одын ивээлээр ажил мэргэжил болон санхүүгийн тал дээр санаа зовох зүйл алга.

Ажлын тал дээр өөрсдийн хийж буй зүйлдээ илүү мэргэшин тавьсан зорилготоо хүрэхэд ойртуулна. Мөн ямар нэгэн асуудал, шийдэх ёстой зүйл гарч ирвэл оддын тусламжтайгаар төвөггүй шийдэж чадна.

Гахай (1935, 1947, 1959, 1971, 1983, 1995, 2007, 2019)

  • Азын тоо: 2, 7
  • Азын өнгө: улаан
  • Азын элемент: Рүби

Гахай жилтнүүдийн хувьд ажил мэргэжил дээр өсөлтийг мэдэрсэн жил байна.

Хувийн харилцаа болон олон нийттэй харилцах харилцаа сайжирна. Энэхүү байдал нь бизнес эрхлэгчдэд илүү эерэг нөлөө үзүүлэх бололтой. Тиймээс энэ жилдээ бизнесээ өргөжүүлэхэд тохиромжтой жил байх нь ээ.

Хүнд хэцүү бэрхшээл, шийдэж чадахгүй асуудалтай тулгарахад хэн нэгэн танд заавал гараа сунган тусална гэдэгт итгээрэй.

Эх сурвалж: South China Morning Post

#зурхай #морь жилийн зурхай