Монгол хэл бичгийн шалгалтын батламж хуудсыг тавдугаар сарын 5-ны өдрөөс олгоно


Л.Амарцэцэг | YOLO.MN
2023-04-27

Энэ сарын 22-нд Монгол хэл бичгийн шалгалтад 32.600 хүүхэд бүртгүүлж, оролцсон байна. Уг шалгалтын батламж хуудсыг тавдугаар сарын 5-ны өдрийн 15:00 цагаас хойш eyesh.eec.mn холбоосоор орж, хэвлэж авах боломжтой.

Энэ жил ЭЕШ өгөхөөр нийт 34.300 хүүхэд бүртгүүлсэн талаар Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлжээ.

#Мэдээ