

YouTube албан ёсоор BLACKPINK-ийн албан ёсны сувгийн дагагчдын тоо 100 саяд хүрсэн гэж зарлалаа.
Энэхүү онцгой амжилтыг тэмдэглэн YouTube BLACKPINK-д "Red Diamond Creator Award" гардуулсан байна.


BLACKPINK-ийн албан ёсны YouTube сувгаар “1 Billion Views Club” буюу 1 тэрбум гаруй үзэлттэй 9 видео байгаа бөгөөд үүнд “DDU-DU DDU-DU,” “Kill This Love,” “BOOMBAYAH,” “AS IF IT’S YOUR LAST,” “How You Like That,” “Pink Venom” зэрэг дууны клипүүд багтжээ.
Мөн “How You Like That” бүжгийн клип, Лисагийн “MONEY” үзүүлбэр, Женнийн “SOLO” клип тус бүр 1 тэрбум гаруй үзэлтэд хүрсэн байна.
Сүүлийн 12 сарын хугацаанд BLACKPINK YouTube дээр нийт 3.3 тэрбум үзэлт цуглуулжээ.
BLACKPINK-ийн энэхүү түүхэн амжилтанд баяр хүргэе.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!