ОХУ-ЫН СКОЛТЕХИЙН ТЭТГЭЛЭГ 2026 (БҮРЭН САНХҮҮЖИЛТТЭЙ)

ОХУ-ын Сколковскийн шинжлэх ухаан, технологи(Сколтех)-ийн 2026 оны тэтгэлэгт хөтөлбөрийн өргөдөл хүлээн авч эхэллээ. Энэхүү тэтгэлэг нь дэлхийн өнцөг булан бүрээс ирэх гадаад оюутнуудад зориулагдсан бүрэн санхүүжилттэй тэтгэлэг юм. Өргөдөл гаргагчид магистр болон докторын (PhD) хөтөлбөрүүдэд суралцах боломжтой.
2024 онд Сколтех ойролцоогоор 280 магистрын болон 120 докторантын тэтгэлэг олгосон байна. IELTS, GRE, SAT зэрэг шалгалтын оноо заавал шаардагдахгүй. Тэтгэлэг нь сургалтын төлбөр, эрүүл мэндийн даатгал, амьжиргааны зардлыг хангах сарын тэтгэлэг, байрлах зардлыг бүрэн хариуцна. Магистрын сургалтын хугацаа 2 жил, докторын сургалтын хугацаа 3 жил үргэлжилнэ.
СКОЛТЕХИЙН ТЭТГЭЛЭГ 2026 – ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ
- Улс: ОХУ
- Хот: Москва
- Их сургууль: Сколковский институт науки и технологий (Сколтех)
- Боловсролын түвшин: Магистр, Доктор (PhD)
- Санхүүжилт: Бүрэн санхүүжилттэй
- Өргөдөл хүлээн авах хугацаа:
- Магистр: 2026 оны 3 дугаар сарын 16
- Доктор: 2026 оны 4 дүгээр сарын 27
Сургалтын хэл
Санхүүгийн давуу талууд
Тэтгэлэг нь дараах зардлуудыг бүрэн хамарна:
- Сургалтын төлбөр 100%
- Амьжиргааны зардлыг хангах сарын тэтгэлэг
- Хувийн эрүүл мэндийн даатгал
- Орон сууц, байрлах зардал
- Академик солилцоо, хөдөлгөөнт хөтөлбөрүүд
Санхүүжилтийн хувьд тусдаа өргөдөл гаргах шаардлагагүй. Бүх өргөдөл гаргагчдыг автоматаар тэтгэлэгт хамруулах эсэхийг хамтад нь үнэлнэ.
СУРАЛЦАХ ЧИГЛЭЛҮҮД
Магистрын хөтөлбөрүүд:
- Математик ба информатик
- Нефтийн инженерчлэл
- Хэрэглээний математик ба физик
- Биотехнологи
- Мэдээллийн систем ба технологи
- Цахилгаан эрчим хүч ба цахилгаан инженерчлэл
- Материал судлал ба инженерчлэл
- Мэдээллийн технологи ба инженерчлэл
Докторын (PhD) хөтөлбөрүүд:
- Математик ба механик
- Физик
- Материал судлал ба инженерчлэл
- Амьдралын шинжлэх ухаан
- Тооцооллын техник, инженерчлэл, өгөгдлийн шинжлэх ухаан
- Инженерийн системүүд
- Нефтийн инженерчлэл
- Агробиотехнологи ба инженерчлэл
Тавигдах шаардлага
Дотоодын болон гадаадын бүх оюутан өргөдөл гаргах боломжтой
- Магистр: хүлээн зөвшөөрөгдсөн их сургуулийн бакалаврын диплом
- Доктор: хүлээн зөвшөөрөгдсөн их сургуулийн магистрын диплом
- Бакалаврын сүүлийн курсийн оюутнууд өргөдөл гаргаж болно
- Аль хэдийн магистрын зэрэгтэй хүмүүс мөн өргөдөл гаргах боломжтой
- Англи хэл дээр сургалт төгссөн бол TOEFL, IELTS шаардлагагүй
- GRE шалгалт заавал биш
- Голч дүнгийн доод шаардлага тогтоогоогүй
Шаардлагатай бичиг баримтууд
- Онлайн өргөдлийн маягт
- Мотивацын захидал (англи хэлээр)
- CV / Resume (англи хэлээр)
- 2 ширхэг тодорхойлох захидал
- Боломжтой бол: диплом болон дүнгийн тодорхойлолт
- Боломжтой бол: TOEFL / IELTS-ийн албан ёсны оноо
- Боломжтой бол: GRE-ийн албан ёсны оноо (өндөр оноо нь тэнцэх магадлалыг нэмэгдүүлнэ)
Хэрхэн өргөдөл гаргах вэ?
Сколтехийн тэтгэлэгт хамрагдахыг хүссэн нэр дэвшигчид Сколтехийн албан ёсны цахим хуудсаар дамжуулан онлайн өргөдлийн маягтыг бөглөнө. Өргөдөл илгээхээс өмнө бүх заавар, шаардлага, хугацаатай сайтар танилцахыг зөвлөж байна.
https://www.skoltech.ru/en/admissions/