УЛБАР ҮСТ Ширан


Оюука | YOLO.MN
2016-06-17

Амжилтанд хүрэх түлхүүр гэж байхгүй, гэхдээ амжилтанд хүрэхгүй байх гол дутагдал нь хүн бүрт таалагдах гэж оролдох юм.

Ed Sheeran

Найзынхаа гэрийн буйдан, метроны буудалд хоног төөрүүлдэг байсан улбар үст залуу Америкийн...бүр дэлхийн хөгжмийн ертөнцөд томоохон байр суурь эзэлнэ хэмээн хэн санах билээ?! yes

Бидний сайн мэдэх дуучин, хөгжмийн зохиолч, хөгжимчин Улбар үст Эд Шираны жинхэнэ нэрийг Эдвард Кристофер Ширан гэдэг бөгөөд 1991 оны хоёрдугаар сарын 17-ны өдөр Англи улсад төрсөн. (Тоо бодоход чинь тусалъя, тэгэхээр тэр өдгөө 25-н настай гэсэн үг cheeky)

Тэрээр  2008 оноос хөгжмийн карьераа эхэлж 2012 оноос нэрд гарж эхэлсэн. Түүний “THE A TEAM” дуу нь 2013 оны Грэмми Авардс-ын “Оны шилдэг дуу” номинацад өрсөлдсөн. Тухайн үедээ тайзан дээр дуулахдаа Элтон Жоннтой хамтраснаараа тэсрэлтийг хийсэн юм. Мөн 2013 оны сүүл үеэр Нью-Йорк хотын Мэдисон Скуар Гарден-д гурван томоохон хэмжээний тоглолтыг зохион байгуулж тасалбар нь бүгд дуусч байжээ.

Түүний агуу дуучин гэх тодотголын цаана эцэг эхийнх нь шаргуу хөдөлмөр нуугддаг

Шираны бага насны ихэнх хугацаа нь Лондонд өнгөрсөн гэж хэлж болно. Гэр бүл нь урлагтай салшгүй холбоотой.  Тэрээр Мэтью хэмээх нэг ахтай бөгөөд эцэг эхийг нь Жонн болон Имоген гэдэг.

Түүний аав Жонн нь урлагийн зөвлөх болон багш харин ээж Имоген нь үнэт эдлэлийн дизайнер хийдэг. Аав ээж нь түүнийг зурагт үзүүлж, компьютер тоглоом тоглохыг ч хориглодог байжээ. Тэд бүр гэртээ зурагтгүй хэдэн жил ч амьдарсан гэж тэр ярьж байсан удаатай.

Харин тэдгээрийн оронд урлагийн ном, гитар авч өгдөг байжээ. Нэг үгээр түүнд хөгжмийн ертөнцөөс өөр зүйлд сатаарах боломж гардаггүй байсан.

Мөн тэд хүүхдүүдээ жоохон байх үеэс нь эхлэн амралтын өдрүүдээр хамтдаа аялж, дуулж өнгөрөөдөг байжээ. Ширан хүүхэд насандаа Боб Дилан болон Эрик Клэптоний дуунуудыг ихэвчлэн сонсон, үгийг нь бичиж авдаг байсан нь хөгжмийн сонирхлыг нь илүү их төрүүлжээ.

Ширан нь дөрвөн наснаасаа эхлэн сүмийн найрал дуу дуулж, гитар тоглон, ахлах сургуульд байхаасаа дуу бичиж эхэлжээ. Түүнийг 11 настай байхад нь аав нь Ирландын “Дэмиен Райс” нэртэй шоунд оролцуулснаар хөгжмийн ертөнцөд орох гарааг нь эхлүүлсэн гэж хэлж болно.

Цэнгээний газарт дуулдаг байсан залуу

Жаалхүү Ширан 2004 оноос цүнхээ үүрэн хүсэл мөрөөдлөө тээсээр гэрээсээ явжээ. Гэхдээ эцэг эхтэйгээ харилцаа таарамжгүйдээ бус өөрийгөө олж, урлагийн замналын эхлэлийг тавихаар... Тэрээр 2005 онд өөрийн дуугаа гаргаж эхэлсэн. 2008 онд 17 настайдаа найзынхаа хамтаар паб, цэнгээний газруудад хүртэл дуулдаг байжээ. Мөн түүний анхны бие даасан цомог нь Spinnig Man нэртэйгээр гарч байсан ч анх олонд танилцуулсан цомог нь Van Morrison Irish Heartbeat юм.

Ширан 2008 болон 2009 онд гэхэд л 300 гаруй амьд хөгжмийн тоглолтонд оролцжээ. 2009 онд Жамт Жактай хамтран “You Need Me” нэртэй аялан тоглолтод нь ажилласан юм. Басхүү дуучин Эссэкс, Лидрра Чэпман болон СийЛо Грийн нарын хэд хэдэн бүтээлүүд дээр нь хамтарч ажиллажээ.

Тэрээр 2010 оноос хүмүүст танигдаж эхлэн интернэт болон ютүбд фэнүүдийн бүлгүүдтэй болж, бас төдий хэмжээний дагагчтай болж эхэлсэн. Тэдний дунд  Английн хөлбөмбөгийн багийн ахлагч Рио Фэрдинанд, Элтон Жонн хүртэл байдаг ажээ.

Тэр фэнүүддээ зориулж 2011 оны гуравдугаар сард Лондоны Камдэн дүүрэгт үнэгүй тоглолтыг зохиосон. Тэнд мянга гаруй фэн нь ирсэн бөгөөд фэн бүрт хүргэхийн тулд дөрвөн өөр газар очиж тоглолтоо хийж байжээ.

Тусч.... бүр маш тусч залуу yes

Ширан гэрийнхээ ойролцоо байдаг буяны дэлгүүрт өөрийн өмсөхгүй хувцсыг байнга өгдөг. 2014 оны хоёрдугаар сард Зүүн Английн Хүүхдийн асрах газарт тусламж үзүүлдэг дэлгүүрт найман том цүнх хувцсаа өгч байжээ.

2014 онд Баруун Африкт гараад байсан Эбола вируст өртсөн хүмүүст тусламж үзүүлэхийн тулд Лондон хотноо “Do They Know It’s Christmas?” нэртэй тоглолтыг зохион байгуулж олсон ашгаа 100 хувь хандивласан. 2015 оны арваннэгдүгээр сард тэрээр “No Cold Homes” буюу “Жаваргүй гэр” нэртэй компанит ажлыг Англи даяар түгээсэн. Энэхүү ажилд 30 гаруй алдартнууд нэгдэж хэцүү амьдралтай хүмүүст өвлийн улиралд дулаан гэрт амьдрах, дулаан хувцастай явах боломжийг олгожээ.

Ширан энэ мэтчилэн хандивын үйл ажиллагаануудад үнэхээр идэвхитэй оролцож чин сэтгэлээсээ тусалдаг байна. Тэрээр 2015 онд нэг жилийн хугацаанд 57 сая долларын орлого олж чадсан гэдгээрээ дэлхийн хамгийн өндөр орлоготой алдартнуудын 27-д жагсаж нэр нь бичигдсэн юм.

 

heart Хайр дурлал ба тэр одоогоор ганц бие

Ширан Шотландын дуучин бас хөгжмийн зохиолч Нина Несбиттэй болзож байсан ч 2012 онд салжээ. Түүний экс нь “Drunk” нэртэй дуунын клипэн дээр  гардаг.


Нина Несбитт

Харин 2014 оны нэгдүгээр сараас өөрийн аяллын менежер Афина Андрэлостой болзож эхэлсэн. Бидний хамгийн сайн мэдэх “Thinking Out Load” дуу нь түүнд зориулагдсан гэж хэлж болно. Гэвч 2015 оны хоёрдугаар сард тэд салж broken heart хоёр тийш болсон.

Харин дараагаар нь ахлах сургуулийн найз Черри Сийборнтой болзож байсан ч нэг их удалгүй мөн л салсан юм. Мөн фэнүүд нь Эд Ширан болон Тайлор Свифтийг хоорондоо "учиртай" гэж ярьдаг боловч тэд хоёул “Бид зөвхөн сайн найзууд” гэдэг. cheeky Харин түүнийг одоогоор ганц бие байгаа гэсэн мэдээлэл байна.

 

Түүний тухай сонирхолтой 12 баримт

1.   Эд 2011 онд One Direction хамтлагийн анхны “Moments” нэртэй цомгонд нь хамтран ажиллаж байсан.

2.   Тэрээр 178см өндөртэй, 40 размерийн гутал өмсдөг.

3.   2014 онд "Виктория Секрет"-ийн шоунд ая дуугаа өргөж байв.

4.   2012 оны Лондонгийн олимпийн хаалтын үйл ажиллагаан дээр дуулж байсан.

5.   Дуртай реппэр нь Эминэм бөгөөд хэзээ нэгэн өдөр түүнтэй уулзвал үнэхээр их баяртай байх болно гэж ярьдаг.

6.   Шираны шивээснүүд дунд кетчупны сав, аягатай цай хүртэл байдаг.

7.  Тэр Парис Хилтонтой нэг өдөр төрсөн.

8.  Түүний дуртай телевизийн шоу нь The Fresh Prince of Bel-Air бөгөөд хунтайж гэсэн үгийг гаран дээрээ шивүүлсэн байдаг.

9.  Түүний фэнүүдийг Шириос (Sheerios) гэж дууддаг.

10.  Тэрээр хуучны хэв маягт илүү дуртай.

11.  2012 онд Тайлор Свифтийн дөрөв дэх цомог болох "RED" дээр хамтран ажилласан.

12.  Түүний хэлэх дуртай үг “Амжилтанд хүрэх түлхүүр гэж байхгүй, гэхдээ амжилтанд хүрэхгүй байх гол дутагдал нь хүн бүрт таалагдах гэж оролдох юм.”

Дараах оддын танилцуулга мэдээллийг сонирхохыг хүсвэл зурган дээр дараарай smiley

                                    

 

#Celebrity #Star #Teenagers #EdSheeran