Бэлгийн хүчирхийллийн даван туулагчдын захидал, шүлэг, түүхүүдийг хүлээн авч байна


Т.Онон | YOLO.MN
ӨЧИГДӨР

Бэлгийн хүчирхийллийн даван туулагчдын захидал, шүлэг болон түүхүүдийг хүлээн авч байна.

Охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй хүчирхийллийг таслан зогсоох олон улсын хөдөлгөөнд нэгдэж, мянга мянган даван туулагчдад итгэл найдвар, зориг, дэмжлэгийн хүчийг түгээхэд таны оролцоо үнэтэй хувь нэмэр оруулах болно.

Та өөрийн туулсан хүнд бэрх үе, дуугүй өнгөрөөж ирсэн түүх, мэдрэмжээ шүлэг, захидал зэрэг бүтээлээр илэрхийлэн obrmongolia@gmail.com хаяг руу илгээнэ үү. 

Нууцлал:

Таны нэр, хаяг болон тантай холбогдолтой хувийн мэдээллийг олон нийтэд мэдээллэхгүй. Зөвхөн таны бүтээл нэргүйгээр олон нийтэд цацагдах болно.

#даван туулагчдын захидал #Нэг Тэрбумаараа Тэмцье #One Billion Rising Mongolia