Дуучин Бритни Спирс бүх дууныхаа эрхийг 200 сая доллараар заржээ


Т.Онон | YOLO.MN
УРЖИГДАР

44 настай Бритни Спирс бүх дууныхаа эрхийг Primary Wave компанид 200 сая доллар (713 тэрбум 200 сая төгрөг) -аар заржээ.

Тэрээр ...Baby One More Time, Oops!... I Did It Again, Toxic, Gimme More зэрэг хит дуунуудаараа дэлхий даяар алдартай.

2024 оны 1-р сард Спирс “Би хэзээ ч хөгжмийн салбарт эргэн орохгүй” гэж мэдэгдэж байсан бөгөөд түүний хамгийн сүүлийн дуу нь 2022 онд Элтон Жонтой хамтарсан дует байжээ. Бритни Спирс нь бүх цаг үеийн хамгийн өндөр борлуулалттай эмэгтэй уран бүтээлчдийн нэг бөгөөд 1999 оноос дебют хийснээсээ хойш нийт есөн цомог гаргасан байна.

Primary Wave нь Notorious B.I.G., Prince, Whitney Houston-ы дууны сангийн эрхийг эзэмшдэг юм. 

Сүүлийн жилүүдэд Bruce Springsteen, Justin Bieber, Justin Timberlake, Shakira зэрэг алдартай уран бүтээлчид ч бас уран бүтээлийнхээ эрхийг зарж байв. Тухайлбал, Bruce Springsteen 2021 онд "Sony" компанид 500 сая ам.доллараар дуунуудынхаа эрхийг зарсан. Bieber 2023 онд Hipgnosis Songs Capital-тай 200 сая долларын гэрээ байгуулсан аж.

Бритни Спирс амьдралынхаа 13 жилийг аавынхаа хатуу хяналт дор өнгөрөөсөн бөгөөд энэ хугацаанд хувийн амьдрал, карьер, санхүүтэй холбоотой шийдвэр бие даан шийдвэр гаргах эрхгүй байсан ч энэ нь 2021 онд цуцлагдсан билээ.

Бритни 2023 онд бусдын хяналт дор өнгөрүүлсэн он жилүүдээ илэн далангүй дэлгэсэн "The Woman in Me" дурсамж номоо гаргасан. 

Эх сурвалж: BBC

#Бритни Спирс