Морингийн даваа чиглэлд шинэ зогсоол нэмэгдлээ


Т.Онон | YOLO.MN
2026-02-10

Нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, автобусны зогсоол хоорондын зайг ойртуулж, иргэдийн эрэлт хэрэгцээг хангах үүднээс Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай Морин зогсоолыг шинээр нээжээ.

Тус зогсоолд Ч:67 “Морингийн даваа - Нисэх" чиглэлийн нийтийн тээврийн автобус зогсох юм. 

Дээрх замналын өөрчлөлтийг энэ сарын 11-ний өдрөөс мөрдөж эхэлнэ.

#автобусны зогсоол