Жүжигчин Зендаяагийн дүр бүтээсэн таван кино энэ онд нээлтээ хийнэ


Д.Дөлгөөн | YOLO.MN
ӨЧИГДӨР

Хэрвээ та Зендаяагийн шүтэн бишрэгч бол 2026 онд олон таатай мэдээтэй. Жил өнгөрөх тусам жүжигчний карьертаа амжилт үзүүлж байгаа 29 настай жүжигчин Зендаяа энэ жил өөр хоорондоо тэс өөр төрлийн таван кинонд дүр бүтээсэн. Тус таван киноны талаар мэдээллийг хүргэе.

THE DRAMA

Zendaya болон Robert Pattinson нарын анхны хамтарсан кино “The Drama” 2026 оны  дөрөвдүгээр сарын 3-нд нээлтээ хийхээр төлөвлөгдсөн. Уг кинонд Pattinson музейн захирал Charlie Thompson, харин Zendaya номын дэлгүүрийн худалдагч Emma Harwood-ын дүрийг бүтээн хосын дүрд тоглоно.

Киноны үйл явдал хурим болохоос хэдхэн хоногийн өмнө эхэлдэг. Хосуудын нэг нь нөгөөгийнхөө талаар цочирдом үнэнийг олж мэдснээр харилцаа нь тогтворгүй, түгшүүртэй болж хувирна. Кино романтик комеди, драм ангилалд багтдаг ч илүү драм тал руу хазайсан бүтээл бололтой.

“The Drama” нь Zendaya болон Pattinson нарыг хамгийн их хамт харуулах бүтээл болох юм байна. Бусад кинонуудад ч мөн тэд хамтдаа дүр бүтээх ч энэ кинонд гол дүрүүдийг бүтээж байна.

THE ODYSSEY

“Odyssey” кино 2026 оны долоодугаар сарын 18-нд үзэгчдэд хүрнэ. Кино Трояны дайны дараа эх нутагтаа буцах урт, аюултай аялалд гарсан Итакагийн хаан Odysseus-ын түүхийг өгүүлнэ. Zendaya кинонд мэргэн ухааны бурхан Athena-гийн дүрд тоглож, Odysseus-ыг аяллын турш хамгаална. Мөн Robert Pattinson Antinous-ын дүрийг бүтээж, Odysseus-ын эхнэр Penelope-д сэтгэлтэй эрчүүдийн нэгийг дүрслэнэ.

Дүрүүдийн онцлогоос шалтгаалан Zendaya болон Pattinson хамт нэг дэлгэцэнд гарах нь цөөн байх магадлалтай. Гэсэн ч тэд хоёулаа түүхийн чухал дүрүүд бөгөөд энэ нь Zendaya-гийн Christopher Nolan-той хийж буй анхны хамтын ажиллагаа, Pattinson-ы хувьд “Tenet” киноны дараах хоёр дахь том төсөл юм.

SUPER MAN: BRAND NEW DAY

Марвелын фэнүүдэд дуулгах сайхан мэдээтэй.  Zendaya 2026 онд Spider-Man цувралын дөрөв дэх анги “Spider-Man: Brand New Day”-д MJ-гийн дүрээ дахин бүтээхээр болжээ. Кино долоодугаар  сарын 31-нд нээлтээ хийнэ.

Тус анги нь “No Way Home” киноны үйл явдлын дараа өрнөнө. Peter Parker дэлхий даяар өөрийг нь Spider Man гэдгийг мартсан бүх хүмүүсийн үйл дараа амьдралаа дахин босгож, жинхэнэ хайр болох MJ-тайгаа дахин холбогдоно.

Бодит амьдрал дээрх хайрын харилцаагаа дэлгэцэнд дахин амилуулж буй хоёр хосыг үзэх нь үнэхээр догдлом мөч байх нь гарцаагүй байх.

DUNE 3

Zendaya болон Pattinson нарын гурав дахь хамтарсан кино “Dune: Part Three” арванхоёрдугаар сарын 18-нд нээлтээ хийнэ. Энэ нь Denis Villeneuve-ийн Dune цувралын гурав дахь анги бөгөөд “Dune Messiah” романд суурилсан бүтээл юм.

Zendaya-гийн бүтээдэг Chani дүр “Dune: Part Two”-д гол үүрэг гүйцэтгэх бөгөөд Paul Atreides-д захирагдахаас татгалзана. Киноны төгсгөлд элсэн өт дээр мордон одсон нь хамгийн сүүлчийн кадр болж байв. Гурав дахь ангид Chani дахин чухал үүрэгтэйгээр оролцоно.

EUPHORIA 3-Р УЛИРАЛ

Эцэст нь Zendaya HBO-гийн хит цуврал “Euphoria”-гийн 3-р улиралд Rue Bennett-ийн дүрээ дахин бүтээхээр болжээ. Энэ дүр нь түүний хамгийн их хүлээлт үүсгээд буй дүрүүдийн нэг бөгөөд фэнүүд 2022 оноос хойш шинэ улирлыг тэсэн ядан хүлээж байна.

3-р улирал гол дүрүүд ахлах сургуулиа төгссөний дараах 5 жилийн үйл явдлыг харуулах төлөвтэй. 2-р улирлын төгсгөлд Rue хүнд нөхцөлд байсан. Сүүлийн удаа үзэгчид Rue-г харахад тэрээр хар тамхины наймаачин Laurie-д их хэмжээний өртэй байсан бөгөөд Laurie мөнгөө төлөхгүй бол түүнд хор хүргэнэ хэмээн заналхийлж байсан юм.

Эх сурвалж: tudum

#Zendaya