

BLACKPINK хамтлагийн Лиса бүрэн хэмжээний уран сайхны кинонд анх удаа тоглохоор боллоо.
Өчигдөр Netflix Лисаг “Notting Hill”-ээс сэдэвлэсэн романтик инээдмийн шинэ уран сайхны кинонд гол дүрээр тоглоно гэдгийг албан ёсоор зарлалаа. Тус киноны зохиолыг “Booksmart”, “Set It Up” кинонуудын зохиолч Кэти Силберман бичиж байна.
Түүнчлэн Лиса уг төслийн продюсероор ажиллахаар төлөвлөж байгаа бөгөөд "The White Lotus" цувралын продюсер Дэвид Бернад, мөн Middle Child Production-той хамтарна.
Лиса өмнө нь “The White Lotus” цувралын 3-р бүлэгт тоглож, дэлгэцийн дебютээ хийсэн ч энэ удаагийн Netflix-ийн кино нь түүний анхны бүрэн хэмжээний киноны гол дүр болох юм.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!