BTS-ийн тоглолыг Super Bowl-ын halftime шоуны мастер Хэмиш Хэмилтон найруулна


Т.Онон | YOLO.MN
ӨНӨӨДӨР

Өнгөрсөн жилийн Super Bowl-ын halftime шоуны найруулагч Хэмиш Хэмилтон BTS-ийн удаан хүлээгдсэн comeback тоглолтыг найруулахаар болжээ. “BTS Comeback Live: ARIRANG” тоглолт гуравдугаар сарын 21-ний орой 20:00 цагт Гванхвамүн талбайд зохион байгуулагдана. 

“Амьд эвентийн хаан” хэмээн нэрлэгддэг Их Британийн найруулагч Хэмилтон нь 2012 оны Лондонгийн Олимпын нээлт, мөн Оскар, Грэмми, Эмми зэрэг олон улсын томоохон шагнал гардуулах ёслолуудыг найруулж байсан туршлагатай.  Тэрээр саяхан болсон Грэмми шагнал гардуулах ёслолын найруулагчаар ажилласан.

Өнгөрсөн оны хоёрдугаар сард тэрээр NFL Super Bowl-ын үеэр Кендрик Ламарын halftime үзүүлбэрийг найруулснаар дэлхий нийтийн анхаарлыг татсан юм.

BTS-ийн comeback тоглолтыг Netflix-ээр190 гаруй улсад шууд дамжуулна. Тоглолт болох газар олон мянган шүтэн бишрэгчид цугларах тул Сөүл хотын захиргаа аюулгүй байдлын хяналтын төв ажиллуулж, хатуу хянах арга хэмжээ авахаа мэдэгдлээ.

Үүнээс гадна олон улсын зочдод зориулан дэлгэц, электрон самбаруудаар олон хэлээр аюулгүй байдлын мэдээлэл дамжуулах зэрэг нэмэлт арга хэмжээ авна.

Тоглолтоос нэг өдрийн өмнө худалдаанд гарах BTS-ийн тав дахь бүрэн хэмжээний цомог “ARIRANG” аль хэдийнэ дэлхий даяар шүтэн бишрэгчдийн сонирхлыг татаж эхэлжээ. Өчигдрийн байдлаар тус цомог Spotify дээр 3 саяаас давсан pre-save бүртгүүлсэн байна. Энэ амжилтад хүрэхэд хамтлаг нэгдүгээр сарын 16-нд comeback-оо албан ёсоор зарласнаас хойш ердөө 19 хоног зарцуулжээ.

Одоогоор pre-save-ийн бүх цаг үеийн дээд амжилт нь Тэйлор Свифтийн “The Life of a Showgirl” цомог бөгөөд өнгөрсөн оны аравдугаар сард худалдаанд гарахаас өмнө ойролцоогоор 6 сая pre-save бүртгүүлж байв.

 

#BTS #Хэмиш Хэмилтон