Ча Жүн Хваны тухай мэдэх ёстой 5 зүйл


Т.Онон | YOLO.MN
ӨНӨӨДӨР

Ча Жүн Хваныг ихэвчлэн Yuna Kim-ийн “залгамж халаа” гэж нэрлэдэг ч тэрээр өөрийн гэсэн, бүрэн бие даасан түүхэн амжилтыг аль хэдийнэ бүтээжээ.

1. Ча Жүн Хван, ENHYPEN-ийн Сүнхүн хоёр уран гулгалтаар хамт бэлтгэл хийж байсан

Бага насандаа Ча Жүн Хван болон ENHYPEN-ийн Sunghoon хоёр уран гулгагчаар хамт бэлтгэл хийж байсан түүхтэй.
Энэхүү нөхөрлөл нь 2022 оны SBS Gayo Daejeon дээр гайхалтайгаар дахин нэгэн түүх бүтээж, тэд BTS-ийн Black Swan дууны ковер үзүүлбэрийг хамтран толилуулсан юм. 

Үүний дараа Сүнхүн Weverse дээр найзыгаа магтаж, Жүн Хваныг “Солонгосын шилдэг эрэгтэй уран гулгагчдаас хамгийн шилдэг нь” хэмээн тодорхойлсон. Ийм дэмжлэгтэй “king” ховор шүү.

2. Ча Жүн Хван хүүхэд жүжигчнээр карьераа эхлүүлсэн

Жүн Хван мөсөн талбай дээр санамсаргүй гулгаж очоогүй. Харин кино зураг авалтын талбайгаас тийшээ “гулсан” орж ирсэн. Тэр спортын од болохоосоо өмнө хүүхэд насандаа жүжигчин байсан бөгөөд "The Return of Iljimae", "Night After Night" зэрэг K-драмд тоглож байв.

Түүнчлэн "King of Masked Singer" шоу дээр дуу хоолойгоо ч сорьж байсан удаатай. Сонирхолтой нь, уран гулгалт анхандаа түүнийг илүү олон чадвартай жүжигчин болгох нэг арга байжээ. Гэтэл тэр “гулгалтын” тал дээр хэтэрхий сайн байсан тул хобби хэвээр үлдээгүй хэрэг.

3. Ча Жүн Хван бол жинхэнэ “Dior Boy”

4. Ча Жүн Хван бол бейсболын үнэнч шүтэн бишрэгч

Тэр уран гулгалт хийгээгүй үедээ бейсболын цэнгэлдэхэд байх магадлалтай. LG Twins багийн үнэнч фэн болохоороо тэр Instagram-даа багийн өмсгөл, малгайтайгаа зургаа байнга оруулдаг.

Түүний үнэнч дэмжлэгийг баг нь ч үнэлж, ёслолын эхний шидэлтийг хийх урилгыг нэг биш, хоёр удаа өгсөн байна.

5. Ча Жүн Хван мөсөн дээр түүх бүтээж байна 

 

Түүнийг ихэвчлэн Yuna Kim-ийн “залгамж халаа” гэж нэрлэдэг ч Жүн Хван өөрийн гэсэн, бүрэн бие даасан түүхэн амжилтыг аль хэдийнэ бүтээсэн.

Тэрээр ISU Four Continents Figure Skating Championships-д түрүүлсэн анхны Солонгос эрэгтэй уран гулгагч төдийгүй, Asian Winter Games-ийн 2025 оны наадмаас алтан медаль хүртсэн анхны эрэгтэй тамирчин юм.

#Ча Жүн Хван #уран гулгалт