
BTS хамтлаг тав дахь бүрэн хэмжээний цомог болох “Arirang”-ийн нээлтийг тэмдэглэн, 3-р сарын 21-нд Сөүл хотын Гванхвамүн талбайд томоохон хэмжээний comeback тоглолт зохион байгуулахаар болжээ. Уг тоглолтыг Netflix-ээр дэлхий даяар шууд дамжуулна гэж хамтлагийн агентлаг мэдэгдсэн байна.
BTS хамтлаг “BTS The Comeback Live: Arirang” нэртэй шоуг оройн 20:00 цагт хийж, удахгүй гарах цомгийн гол дуу болон бусад уран бүтээлийг анх удаа тайзнаа толилуулна гэжээ.

BTS нь өмнө нь, 2020 онд АНУ-ын NBC телевизийн “The Tonight Show Starring Jimmy Fallon” нэвтрүүлгийн “BTS Week” тусгай хэсгийн хүрээнд Гванхвамүн талбайн ойролцоох Гёнбок ордны Гүнжонжон танхим, Кёнхёру асрыг тайзны арын дэвсгэр болгон ашиглаж тоглолт хийж байсан юм.
Төв Сөүлд 5 жил хагасын дараа дахин зохион байгуулагдаж буй энэ шинэ шоуг хамтлагийн хувьд бэлгэдэлтэй шинэ эхлэл хэмээн сурталчилж байна.
Гванхвамүний тоглолтыг Netflix платформоор 190 гаруй улсад шууд дамжуулах бөгөөд энэ нь Солонгост зохион байгуулагдаж буй томоохон арга хэмжээ анх удаа Netflix-ээр дэлхий даяар цацагдах тохиолдол болох юм.
BIGHIT агентлаг “Arirang” цомгийг хамтлагийн гарал үүсэл, онцлог, одоогийн мэдрэмжийг шингээсэн бүтээл хэмээн тодорхойлоод, Солонгосын хамгийн алдартай ардын дуу, “Солонгосын сэтгэлийн дуулал” гэгддэг Arirang нэртэй утга бэлгэдэл нь тус талбайтай маш сайн нийцдэг тул comeback тайзыг энд сонгосон гэж тайлбарлажээ.
Мөн Netflix нь 3-р сарын 27-нд “BTS: The Return” нэртэй баримтат киног гаргах бөгөөд уг кино нь хамтлаг ойролцоогоор 3 жил 9 сарын дараа гаргаж буй анхны бүрэн хэмжээний цомгийн бэлтгэлийн явцыг харуулах аж.
14 дуунаас бүрдэх “Arirang” цомог 3-р сарын 20-ны өдрийн 13:00 цагт албан ёсоор худалдаанд гарна.
Эх сурвалж: Korea times
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!