Цаасан шувуу зургийн үзэсгэлэн


О.Дорж | YOLO.MN
2019-11-20

Хүүхэд бол хамгаас үнэт баялаг мөн. Гэвч бид тэдний үзэл бодол, ертөнцийг харах өнцгийг ойлгож мэдэрч чаддаг болов уу? Хариулт нь “үгүй” л байх.

Хүүхэд багачуудын ертөнцийг үзэх өнцөг тэс ондоо гэдгийг хүүхэд насыг тойрч биш туулаад ирсэн бид ч мэднэ. Таныг хүүхэд насанд чинь хүргэж өгөх нэгэн үзэсгэлэн зохион байгуулагдах гэж байгаа гэдгийг дуулгахад таатай байна.

"Youth For Better" өсвөрийн сайн дурын байгууллагын зохион байгуулж буй "Цаасан Шувуу" зургийн үзэсгэлэн та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. Бяцхан дүү нарын маань сэтгэлээс гарсан бүтээлүүдээр тэдний дуу хоолойг олонд хүргэж, тэдний ертөнцөөр та бүхнийг аялуулахаар зорьж буй энэхүү арга хэмжээ арваннэгдүгээр сарын 30 болон арванхоёрдугаар сарын 1 гэх хоёрхон өдөр зохион байгуулагдах юм байна.

Уг үзэсгэлэнд :

- Гар зургийн уралдааны шилдэг бүтээлүүд,

- Хүүхдийн Засан Хүмүүжүүлэх Газрын хүүхдүүдийн бүтээл,

- Тусгай сургуулиудын сурагчдын бүтээл,

- Монголын дауны холбооны хүүхдүүдийн бүтээлүүд тавигдах юм. 

Та уг арга хэмжээнд хүрэлцэн ирснээр бидний төдийлөн анзаарч байгаагүй хүүхэд багачуудын дуу хоолойг сонсож, хэлэхийг хүсдэг зүйлсийг нь зургаас харж, мэдэрч, улам илүү хайрлан хамгаалах сэтгэгдэлтэй үлдэнэ гэдэгт итгэлтэй байна.

"Цаасан Шувуу” зургийн үзэсгэлэнгээс олсон нийт ашиг "Хүүхдийн засан хүмүүжүүлэх төв"-ийн хүүхдүүдэд туслалцаа үзүүлэхэд зориулагдана гэдгийг дуулгахад таатай байна.

Та энэхүү үзэсгэлэнгийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах бол ЭНД дарна уу. 

#Үзэсгэлэн #Гар зураг